Ньюс хөтөч: 07-р сарын 01-ний асуудлаар С.Баярт хэрэг үүсгэх талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: 07-р сарын 01-ний асуудлаар С.Баярт хэрэг үүсгэх талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: 07-р сарын 01-ний асуудлаар С.Баярт хэрэг үүсгэх талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30

 

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 

09.00

  • Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжихээр ХЭҮК, МХЕГ, Хуульчдын холбоо, ОУХБ, НҮБ-ын дэргэдэх залуучуулын зөвлөх хороо зэрэг төр, иргэний нийгмийн байгууллагуудтай МЭҮХ-ны дэргэдэх Залуучуудын хороо хамтран ажиллахаар боллоо. Үйл ажиллагаа МҮЭХ-ны Альфа /Замын цагдаагийн зүүн талд/ зочид буудалд болно. Холбоо барих утас: 9902701

  • МУИС-ийн Номын санд Астрономийн улсын олимдиад эхэлнэ. Холбоо барих утас: 99002019 

  • Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга буюу StAR байгууллагын төлөөлөгчид АТГ-т өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаан авчрахад манай улсын хувьд тодорхой бэрхшээл учраад байгаа. Харин тэдгээр бэрхшээлийг даван туулах санал санаачилгыг АТГ гарган ажилласаар байгаа юм. 

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ     

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ.

  • Хөдөлмөрийн яамны гадаа иргэд жагсч, сайдыг нь огцруулах шаардлага хүргүүлнэ

11.00

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзана. Холбоо барих утас:91918297

  • Монгол Улсын иргэд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойн энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд Бишрэлт зочид буудлын хурлын залаад газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг болно. Улсын хэмжээнд газар өмчлөл ямар явцтай байгаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэнэ. Форумд аймаг, сумдын газрын даамлууд оролцох тул орон нутагт газар өмчлөл ямар байгаа талаар мэдээлэл авах боломжтой. Холбоо барих утас: 90119120

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд С.Баярт 2008.7.1-ний асуудлаар хэрэг үүсгэх талаар ‘Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв’, 7.1-ний хохирогчид болон ар гэрийхнээс нь хэвлэлийн бага хурал зарлалаа

12.00

  •  “Эерэг хөгжил 2030” төслийн багаас  Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын Монгол Улсад хийх албан айлчлал

  • 09.25 цагт Хүндэт зочин Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирнэ. УИХ-ын дарга М.Энхболд хүндэт зочныг Төрийн ордны шатны дэргэд угтан авч мэндчилнэ.

  • 09.30 цагт Хүндэт зочин хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна (Баганат танхимд).

  • 09.35 цагт Хоёр орны парламентын спикерүүд албан ёсны хэлэлцээ хийнэ.

  • 10.20 цагт Парламентын тэргүүн нар хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол (Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд).

  • 11.00 цагт Хүндэт зочин Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.

  • 11.40 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа хүндэт зочинд бараалхана.

  • 12.15 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хүндэт зочинд бараалхана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж