Долоо хоногийн өрнийн зурхай 2018.IV.30-2018.V.6

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.IV.30-2018.V.6

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.IV.30-2018.V.6

Хонь

Таны хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, халамж хайрыг харуулах боломжийг битгий алдаарай. Янаг амрагийн явдал оргилд хүрч ганц бие хүмүүс хайраар гэрэлтэж, ханиа олно. Орлого нэмэгдэнэ. Санхүүгийн амжилтад хүрэх сайхан боломж олдоно.

Үхэр

Харилцаа холбоонд таатай. Найз нөхөдтэйгөө ихэнх цагийг өнгөрөөх бөгөөд олон шинэ танилтай болно. Албан тушаал ахих боломж нээгдэнэ. Таны хичээл зүтгэлээс ихээхэн хамаарч, орлого нэмэгдэх болно. Өр зээлээ дарах, банк санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Хайртай хүнээсээ болж шархалж, сэтгэлээр унах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, хорт  зуршлаас татгалзаарай. 

Хамтатгах

Хөгжилтэй долоо хоног. Энэ долоо хоногт ажил хэрэгт санаа зовох хэрэггүй. Гэр бүлдээ, найз нөхөд, хайртай хүмүүстэй анхаарлаа хандуулаарай. Зугаацаж, цэнгэхэд заавал их мөнгө зарлагадах шаардлагагүй. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ бүтээхэд хялбар байх болно. Бусадтай хамтран ажиллах нь илүү их өгөөжтэй. Удаан хугацаанд санаа зовоож байсан асуудлыг шийдвэрлэж дуусна. Энэ нь танд сэтгэлийн баяр бахдалыг төрүүлэх төдийгүй орлогыг тань нэмэгдүүлнэ.

Мэлхий

Аз жаргалтай байна. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байж таны сэтгэл санаа өөдрөг байна. Ажил ихтэй байх төдийгүй орлого нэмэгдэнэ. Гэртээ засвар хийх, шинэ тавилга худалдан авахад таатай. Бизнесээ өргөжүүлэх шинэ боломжийг олж харна. Бусадтай хамтарч ажиллах нь илүү их амжилт дагуулна. Спортоор хичээллэх, ууланд авирах зэргээр идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй.

Арслан

Энэ долоо хоногт бүх зүйл танаас шалтгаална. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Өөрийгөө харуулах боломжийг бүү алдаарай. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд асуудал үүснэ. Энэ нь таныг сэтгэлзүйг ихэд ядрааж, туйлдуулах бололтой. Спортоор хичээллэж, хөлсөө гаргах хэрэгтэй. Орлого бага зэрэг нэмэгдэнэ.

Охин

Амжилттай байх долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл хэрэг бүтэмжтэй байна. Ажлын байранд өөрчлөлт гарна. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосууд мөнгөний асуудлаас болж санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр ганц бие хүмүүс хайр дурлал, янаг амрагийн явдалд одтой байна.  Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санхүүгийн хүндрэл тулгарч магадгүй. Биеийн эрч хүч сэргэж, сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд идэвх санаачилгатай байна. Гэр бүлийн амьдралд сорилт тулгарна. Орлогоос хэтийдсэн зардлаа нөхөхийн тулд зээл авахаас өөр аргаггүй.

Хилэнцэт

Энэ долоо хоногт таны амьдралд тайван байдал үргэлжилнэ. Олон хүний өмнө нэрээ бодож, бодлогогүй алхам хийхээс сэрэмжлээрэй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал улам дордож, их хэмжээний зарлага гарах бололтой. Бусдад туслахдаа өөрийн нөөц бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй.

Нум

Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд таатай. Ажилдаа илэвхтэй байж, үүргээ ухамсарлах нь  албан тушаал ахихад тустай. Барилга бүтээн байгуулалттай холбоотой ажилд хүндрэл гарч мэднэ. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхол, дурлалд хэт автахаас болгоомжлоорой. Удирдах албан тушаалын хүмүүст амжилт ирнэ. Эрүүл мэндийн байдал сайжирна. Аялах, явган зугаалах нь эрүүл мэндэд тустай.

Матар

Энэ долоо хоногийн турш өөрийгөө хүмүүжүүлэх, бөөцийлөхөд анхаараарай. Хүнд ажлыг хийх гэж хэтрүүлэн хичээх хэрэггүй. Түр хойш нь тавих эсвэл өөр хүнд даатгах нь дээр.  Ажлын ачаалал, гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болох хандлагатай. Аялах, иогоор хичээллэх зэргээр өөрийгөө шинэ орчинд аваачих нь сэтгэл санааг тань өргөнө. Орлого нэмэгдэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадна.

Хумх

Таны хэзээ ч байх боломжгүй гэж бодож байсан харилцаа, хайр дурлалын явдалтай учирна. Анхаарал сулрах тул ажилдаа төвлөрөхөд хүндрэлтэй байх бололтой. Өөрийгөө ямар нэгэн зүйлд хэт хүчлэх гэсний хэрэггүй. Хүмүүсийг удирдаж, заавар зөвлөгөө өгөх хэрэггүй. Орлогоо зөв хуваарилж чадвал санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Биеийн эрч хүч сэргэж, аливаа өвчин түргэн илааршина.

Загас

Долоо хоногийн эхээр хайр дурлалын явдал тун амжилттай байж романтик үйл явдлууд хөвөрнө. Ажил хэргийн хүрээнд тогтвортой байдал үргэлжилнэ. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авна. Хэрэв шинэ бизнес эрхлэхээр шийдсэн бол  долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой . Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөөрэй. Орлого нэмэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж