Мусульман дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Мусульман дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэв

Мусульман дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгчид ням гаригт  Бангладеш улсад уулзаж, Мьянмараас дүрвэсэн исламын шашинт рохинжа үндэстний асуудлыг хэлэлцжээ. Буддын шашинт Мьянмарын арми өнгөрсөн наймдугаар сард рохинжа үндэстний оршин суудаг Рахинэ мужид терроризмын эсрэг ажиллагаа явуулснаас 700 мянга орчим хүн хөрш Бангладеш руу дүрвэсэн юм. Тэгвэл Мьянмараас дүрвэсэн рохинжа үндэстнийг аюулгүй нутаг буцаах асуудлыг Аюулгүйн зөвлөлд хэлэлцжээ. Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгчид бэлгийн хүчирхийлэл, тамлалын хохирогч болсон рохинжа үндэстний зарим дүрвэгчтэй уулзжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын тав, байнгын бус 10 орны төлөөлөгчид Бангладеш улсад гурван өдөр байх аж.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж