Өмнөд Африкт пуэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.
Б.Чимэдцэрэн хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд тэрбээр өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Мөн -120 кг-ын жинд дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-ын жингийн ангилалд Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан.
Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлж, төрийн далбаагаа хоёронтоо мандууллаа. .