Ирэх долоо хоног хур тунадастай, сэрүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоног хур тунадастай, сэрүүхэн байна

Ирэх долоо хоног хур тунадастай, сэрүүхэн байна

Ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 06  хүртэл ихэнх нутгаар хур тунадастай, сэрүүхэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд нутгийн төв хэсгээр, тавдугаар сарын нэгэнд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар, 3-нд ихэнх нутгаар секундэд түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 30-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж