"Тарьц, суулгац-2018" хаврын үзэсгэлэн худалдаа эхэллээ | News.MN

"Тарьц, суулгац-2018" хаврын үзэсгэлэн худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

"Тарьц, суулгац-2018" хаврын үзэсгэлэн худалдаа эхэллээ

"Тарьц, суулгац-2018" хаврын үзэсгэлэн худалдаа эхэллээ

Байгаль эх дэлхийнхээ төлөө иргэн бүр ухамсар, мэдлэгтэй байж, эерэг сайхан хандлагыг бий болгохын тулд жил бүрийн мод тарих өдрийг тодорхой зорилготой тэмдэглэдэг.  2018 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтээрээ 17 дах удаагаа мод тарих юм. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас 2018.04.27-29-ний өдрүүдэд нийслэл хотын иргэддээ зориулан стандартын тарьц суулгац худалдах үзэсгэлэн худалдааг МҮЭСТӨ-нд зохион байгуулж байна. Жил бүр энэхүү үзэсгэлэн худалдаагаар худалдах  тарьц, суулгацын зүйлийн тоо нэмэгдэж, чанар стандарт сайжирч байгаагаас гадна мэргэжлийн хяналтын үйл ажиллагаан дор зохион байгуулдаг болсон тул иргэд тарьц, суулгацын чанар, стандарт, гарал үүсэлд санаа зовохгүйгээр худалдан авах боломжтой юм.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн аж ахуйн нэгжүүд мод сөөгний тарьц суулгацыг худалдан борлуулахаас гадна үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мод тарьж ургуулах талаар мэдлэг мэдээлэл олгож, зөвлөгөө өгдөг нь иргэдийн экологийн боловсролыг сайжруулах онцгой ач холбогдолтой. Мөн мэргэжлийн байгууллагууд дэвшилтэт технологид суралцах, мэдээллээ хуваалцах, үр, ургамлын солилцоо хийх туршилт судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар мэдээллээ солилцдог болсон нь энэ үзэсгэлэн худалдааг тогтмол өргөжүүлэн зохион байгуулах шаардлагатайг харуулдаг.

Эх сурвалж: БОАЖЯ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сараа 2018-04-29 202.21.106.160

Мэргэжлийн хүмүүс хөх хот эрээн явж туршлага судлахаар их явдаг, ирээд хэрэгжүүлж ажиллах сэтгэл дутаад бн. Тэндер зарлаж нэр зүүсэн болж чанар муутай ногоон байгууламж хийчээд Улсаас хэдэн төгрөг авахын төлөө өнөө маргаашаа аргацаалж тарьсан болж өнгөрдөг энэ ажлыг сайжруулах хэрэгтэй бн даа хотын даргааа.

Avatar

Зочин 2018-04-29 202.21.106.160

Жил бүхэн 10,1-р хороолол явдаг машин замын дунд бг талбайд их юм тарих юм даа, лаан ч ургалт муу

Avatar

Зочин 2018-04-29 202.21.106.160

Жил бүр олон зуун мод бутыг гудамж талбайд тариад ургалт муутай байх. Хайран хөрөнгө. Зэрлэг ургамалдаа баригдсан арчилгаа байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж