Хойд Солонгос улс ирэх тавдугаар сард цөмийн туршилтын талбайгаа хаах болсныг Хөх ордноос мэдээллээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр Вашингтон болон Сөүлээс шинжээчдийг урьж, цөмийн туршилтын талбайг хаах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй үзүүлэх аж. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мичиган хотноо айлчлах үеэрээ ирэх гурав эсвэл дөрвөн долоо хоногт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээг Пхеньяны удирдагчтай хийхээ мэдэгждээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 27-нд Хөх ордны тэргүүн Мун Жэ Интэй анх удаа гар барин уулзаж, хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон юм. Уулзалтын үеэр Пхеньян нь цагийн бүсчлэлээ Өмнөд Солонгостой адил болгохын тулд нэг цаг 30 минутаар өөрчлөхөөр тохиролцжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА