Залуучууд Сэлбэ голыг цэвэрлэх аян өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Залуучууд Сэлбэ голыг цэвэрлэх аян өрнүүллээ

Залуучууд Сэлбэ голыг цэвэрлэх аян өрнүүллээ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын даргын захирамжаар ‘Их Цэвэрлэгээ-90 минут’ арга хэмжээг зохион байгуулж, нийслэл хотын албан байгууллагууд их цэвэрлэгээнд нэгдсэн. Гэсэн хэдий ч тус арга хэмжээний үеэр цэвэрлэгдээгүй үлдсэн хэсгийг Улаанбаатар Централ Ротари клуб СЭЗИС-ийн Ротаракт болон Улаанбаатар Ротаракт клубын залуучуудтай хамтран Сэлбэ голын 100 айлын гүүрнээс хойших гэр хороолол руу чиглэсэн хэсгийн ойр орчмын хог хаягдлыг өчигдөр /2018.04.28/ цэвэрлэсэн байна.

Улаанбаатар Централ Ротари клуб нь байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн "Ногоон буухиа’ эко аяныг санаачлан, нийслэл хотын хог хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламжийг сэргээх сайн дурын ажлыг эхлүүлээд байна. Мэдээж, ганц клуб энэ их ажлыг хийхэд хүчин мөхөсдөж байгааг клубын залуучууд онцолж байв. Учир нь, Сэлбэ голын 100 айлын гүүрнээс хойших гэр хороолол руу чиглэсэн хэсэг нь маш их хур хогонд дарагдсан, хогийн ихэнх хэсэг нь голын гүнд шингэсэн байсан тул экскаватор хөлсөлж, голын гүний хөрсийг цэвэрлэжээ. Голын гүнд байсан хог хаягдлын ихэнх нь согтууруулах ундааны шил, хуванцар сав, шатсан цахилгаан бараа, автомашины дугуй, гялгар уут зэрэг ахуйн хог хаягдал байв. 

‘Ногоон буухиа’ эко аянд нийт 50 гаруй залуучууд оролцож, 200 орчим шуудай хог хаягдлыг цэвэрлэжээ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж