Бостон Брюинс Тампаг талбайд нь буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Бостон Брюинс Тампаг талбайд нь буулгаж авлаа

Бостон Брюинс Тампаг талбайд нь буулгаж авлаа

Плэй-оффын 2-р шатанд учраа таарсан Бостон Брюинс болон Тампа Бэй Лайтнинг багуудын цувралын эхний тоглолт “Амалие Арена” ордонд эхэллээ. Тус тоглолтонд зочин баг Бостон Брюинс баг талбайн эздийг 6-2 харьцаатай хожиж цувралыг 1-0 харьцаатай тэргүүлж эхэллээ.

Бостон Брюинс багаас хаалгач Т.Раск шилдэг нь байж өрсөлдөгчийнхөө 36 цохилтын 34-г нь зогсоосон бол талбайн эзэн багийн хаалгач А.Василевский 23 цохилтоос 18-г нь аюулгүй болгосон. Зочин баг Бостон Брюинс багаас Р.Нэш, П.Бергерон нар тус бүр 2 гоол оруулсан бол Б.Марчанд 1 гол, 3 дамжуулалт, Ж.ДеБраск 1 гоол оруулж, МкЭвоу, Пастрняк нар 2 дамжуулалт өгсөн байна. Ийнхүү Бостон Брюинс баг 2-р шатанд эхний хожлоо авлаа. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж