Ювентус эцсийн мөчид ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Ювентус эцсийн мөчид ялалт байгууллаа

Ювентус эцсийн мөчид ялалт байгууллаа

Европын хөлбөмбөгийн лигүүд өндөрлөх шатандаа ороод байгаа. Европын ТОП лигүүдээс Италийн Сери-А лигийн аваргын төлөөх тулаан тун өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Лигийн сүүлийн 6 улирлын аварга Ювентус клуб 34 тойргийн дараах байдлаар лигийг тэргүүлж байгаа бол ердөө 1 онооны ард Наполи клуб бичигдэж байгаа. Иймд хоёр багийн хувьд үлдсэн тойргуудад алдаа гаргах эрхгүй тоглолтууд үргэлжилнэ.

Өнгөрсөн шөнө лигийг тэргүүлэгч Ювентус клуб Интер Милан клубын талбайд зочлон тоглож 3-2 харьцаатай хожил байгууллаа. Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд 3 минут дутуу байхад талбайн эзэн Интер Милан баг 2-1 харьцаагаар тэргүүлж байсан ч Ювентус клуб сүүлийн 3 минутын дотор эргэн ирэлт хийж ялалт авч чадлаа. Тоглолтын 87 дахь минутанд Интер Миланы хамгаалагч өөрийн хаалгандаа гоол оруулсан бол ердөө 2 минутын дараа Г.Игуаин хожлын гоолыг оруулсан байна. Ингэснээр Ювентус клуб хүнд хэцүү тоглолтын дараа 3-2 харьцаатай хожил авч лигийн тэргүүллээ хадгалж чадлаа. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж