Хөлбөмбөгийн ДАШТ: Францын шигшээ баг | News.MN

Хөлбөмбөгийн ДАШТ: Францын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ: Францын шигшээ баг

Хөлбөмбөгийн ДАШТ: Францын шигшээ баг

Франц улсын шигшээ баг

  • Дасгалжуулагч: Дидье Дешам
  • Багийн ахлагч: Уго Льорис
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Лилиан Тюрам 142 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Тьерри Анги 51 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 7
  • ДАШТ-нд оролцсон тоо: Нийт 14 удаа оролцсон бөгөөд 1950, 1962, 1970, 1974, 1990, 1994 онуудад оролцоогүй.
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1998 онд алт, 2006 онд мөнгө, 1958, 1986 онд хүрэл медаль хүртсэн.

Москва хүрэх замд:

Д.Дешамаар удирдуулсан Францын шигшээ баг Европын бүсийн А хэсэгт багтан 10 тоглолт хийхдээ 7 хожиж 2 тэнцэн Шведийн шигшэ багт ганц хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлж Оросыг зорих эрхээ авсан. Одоогоос 2 жилийн өмнө Европын АШТ-нд тун амжилттай тоглож мөнгөн медаль хүртсэн Францын шигшээ баг Оросод болох ДАШТ-нд өндөр амжилт үзүүлэх магадлалтай багуудын нэг юм. К.Бензема хэмээх шилдэг довтлогчоо шигшээ багаас хассан ч А.Гризманн болон К.Мбаппе хэмээх авъяаслаг залуу довтлогчидтой Францын шигшээ баг түн хүндхэн хэсгээс гарч дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Шведийн шигшээ багт нэг хожигдсныг эс тооцвол Нидерланд, Швед болон Болгар, Люксембург, Беларусь улсын шигшээ багуудтай өрсөлдөж гарч ирсэн. 

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Францын шигшээ баг байрлал бүртээ тун сайн тоглогчидтой. Иймд Оросыг зорих 23 тоглогчийг сонгох нь багийн дасгалжуулагч Д.Дешамд тун хүндхэн даалгавар байх болов уу? Одоогоор түүний мэдэлд байрлал бүртээ шилдэг 40 гаруй тоглогчид байгаа. 

Хаалгач: У.Льорис (Тоттенхэм Хотспур), С.Манданда (Марсель), А.Ареола (ПСЖ), Б.Костил (Бордо). Багийн багийн №1 хаалгач бол багийн ахлагч У.Льорис байна. Харин түүнийг алдаа гаргахад л байр суурийг нь эзлээд авах А.Ареола хэмээх авъяаслаг хаалгач байна. Тэгвэл Б.Костилын хувьд энэ жил Оросыг зорих эсэх нь эргэлзээтэй. 

Хамгаалагч: Л.Кошельни (Арсенал), Р.Варане (Реал Мадрид), А.Рэми (Марсель), Л.Дине (Барселона), С.Умтити (Барселона), К.Жаллет (Ницца), Д.Сибиде (Монако), Л.Курзава (ПСЖ), Б.Менди (Манчестер Сити), Б.Павард (Штуттгарт), Л.Хернандес (Атлетико Мадрид), К.Зоума (Стоук Сити), П.Кимпембе (ПСЖ). Францын хамгаалалт бол ямар хүчирхэг довтолгоотой багийн эсрэг тоглож чадах хүчирхэг тоглогчидтой. Ялангуяа Европын аваргыг бэртлийн улмаас өнжөөд байсан Реал Мадридын хамгаалагч Р.Варане энэ жил өөрийгөө шигшээ багтаа баттай байр суурь эзлэх ёстой гэдгээ харуулах болов уу? Харин төвд Л.Кошельни, Р.Варане, А.Рэми болон С.Умтити нарыг хэрхэн хослуулах нь дасгалжуулагчийн бас нэгэн тоглойны өвчин болно.

Хагас хамгаалагч: Б.Матиюди (Ювентус), М.Сиссоко (Тоттенхэм Хотспур), П.Погба (Манчестер Юнайтед), Н.Кантэ (Челси), К.Коман (Бавари Мюнхен), Т.Лемар (Монако), К.Толиссо (Бавари Мюнхен), А.Рабиот (ПСЖ), А.Марсиал (Манчестер Юнайтед), С.Нзонзи (Севилъя). Францын шигшээ баг Н.Кантэ болон Б.Матиюди нарыг тулгуурын хагас дээр тавиад К.Коман, А.Марсиал болон П.Погбаг дундаа тавиад тоглуулбал нээрээ л дэндүү хүчирхэг бүрэлдэхүүн байх болов уу? 

Довтлогч: О.Жиру (Челси), А.Гризманн (Атлетико Мадрид), Д.Пайет (Марсель), А.Лазазетте (Арсенал), К.Мбаппе, Н.Фекир (Лион), У.Демеле (Барселона), У.бен Йеддер (Севилъя). ДАШТ-ний сонгон шалгаруулалтын Европын бүсэд О.Жир болон А.Гризманн нар 4 гоол оруулж багаа Оросыг зорих эрхийг авахад чухал үүрэгтэй оролцсон. Одоо А.Гризманны цаг ирсэн. Тэр 2 жилийн өмнө К.Роналдод дарагдаж байсан бол одоо дэлхийн шилдгүүдтэй дахин өрсөлдөхөд бэлэн болоод байна. Түүний хажууд К.Мбаппе хэмээх авъяаслаг залуу довтлогч байгааг мартаж болохгүй.  

ДАШТ-ний хэсэг:

Францын шигшээ баг ДАШТ-ний С хэсэгт Австрали, Дани болон Перугийн шигшээ багтай нэг хэсэгт багтсан. Ямар нэгэн азгүйтэл Францын шигшээд тохиохгүй л бол хэсгээ тэргүүлэх нь тодорхой. Хэсгээс гарсан тохиолдолд шөвгийн 16 бол асуудалгүй болов уу? Иймд дунд шөвөг энүүхэнд харагдаж байна. Магадгүй Д.Дешам илүү том зорилготой Оросод ирэхийг ч үгүйсгэхгүй юм. Учир нь Францын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нд түрүүлэх магадлал хамгийн өндөртэй шигшээ баг юм. 

Багийн түлхүүр тоглогч:

А.Гризманн уу? эсвэл К.Мбаппе, П.Погба юу? Яг тэр гэж хэлэхэд эрт байна. Магадгүй П.Погба өөрийгөө зүгээр ч нэг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчний дэд байранд бичигддэггүй гэдгээ батлан харуулах болов уу?

Б.БЯМБАБАЯР

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kaka 2018-04-29 203.91.115.42

Coman gemtsen daraa ulirlaas naashgui

Avatar

Zochin 2018-04-29 78.231.9.74

K.Mbappe…PSG.togoldog⚽⚽⚽

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж