Боксчид Казахстаны олон улсын тэмцээнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Боксчид Казахстаны олон улсын тэмцээнд оролцож байна

Боксчид Казахстаны олон улсын тэмцээнд оролцож байна

Олон улсын боксын холбооноос “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнийг Казахстаны Атырау хотод дөрөвдүгээр сарын 25-аас тавдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд Узбектан, Кыргызстан, Иран, ОХУ, Казахстаны мужуудын шилдэг 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдөж байгаагаас Монголын дөрвөн боксчин багтсан. Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор ОУХМ А.Нурлан, ОУХМ Э.Цэндбаатар, спортын дэд мастер Ц.Мөнхбаатар, Б.Сүххуяг нар өрсөлдөж байна.  

Манай тамирчдаас өчигдөр гурав нь хүрэл медалийн болзол хангаж, маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авлаа.

56 кг-ын жинд өрсөлдөж буй А.Нурлан Иран, 64 кг-д Э.Цэндбаатар Казахстан, 69 кг-д Б.Сүххуяг ОХУ-ын тамирчинг хожиж, хүрэл медалийн болзол хангасан. Тамирчид маргааш мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийнэ. Харамсалтай нь 64 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Мөнхбаатар Кыргызстаны тамирчинд хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.

Монголын баг тамирчид Казахстаны Атырау хотод болж буй олон улсын тэмцээний дараа хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ хугацаанд Атырау, Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнд оролцох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж