“Хүлгүүд”, “Гарьд” хожигдох эрхгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

“Хүлгүүд”, “Гарьд” хожигдох эрхгүй

“Хүлгүүд”, “Гарьд” хожигдох эрхгүй

Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн Дээд лигийн плей-оффын тоглолтууд маргааш /2018.04.30/ Спортын төв ордонд үргэлжилнэ.

Цувралын тав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болж, “Хасын хүлгүүд”, “Алдар Танан гарьд” багууд хоёр хожил авсан. Ингэснээр “Ард Этүгэн Ирвэсүүд”, “Авт Төв ургац” багууд гурван хожилтой  хэвээр үлдсэн бол “Хасын хүлгүүд”, “Алдар Танан гарьд” багууд хоёр хожилтой болсон. Үлдсэн тоглолтод тэргүүлэгч багууд хожвол шууд финалд өрсөлдөх эрхийг авах бол “Хасын хүлгүүд”, “Алдар Танан гарьд” багууд хожих хүндхэн даалгавартай үлдлээ. Хэрвээ хожлын нэг оноогоор хоцорч яваа багууд хожил авч чадвал цувралын долоо дахь тоглолт гарах юм.

Маргаашийн тоглолт 18:00 цагаас эхэлнэ.

  • “Хасын хүлгүүд” (2) “Ард Этүгэн Ирвэсүүд” (3)
  • “Авт Төв ургац” (3) “Алдар Танан гарьд” (2)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж