МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан хамрагдана | News.MN

МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан хамрагдана

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан хамрагдана

МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан хамрагдана

Өнөөдөр /2018.04.28/ “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй МУИС-ийн оюутнуудтай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон холбогдох албаны хүмүүс уулзаж танхимын сургалттай танилцлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оюутан цэргүүдэд хандан хэлсэн үгэндээ цэргийн алба хаах нь эр хүн болсны нэгэн бахархал гэдгийг онцлоод цаашид “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ цэргийн алба хаасан эр хүн бусдаас толгой өндөр явдаг, тэсвэр хатуужил, хүндлэл, үерхэл нөхөрлөлийн мөн чанарыг ойлгож ажил, амьдралдаа хандах хандлага өөрчлөгддөг тухай хэлээд цаашид улам хичээж олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн “Оюутан цэрэг” хөтөлбөрөө амжилттай дүүргэхийг ерөөв.

МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны квотыг жил бүр нэмэгдүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр эхэлсэн эхний 2 жил тус бүр 60 оюутан, өнгөрсөн жил 90 оюутныг хамруулсан бол 2018 онд 120 оюутныг хамруулахаар танхимын сургалтууд эхэлсэн байна. Харин улсын хэмжээнд Улаанбаатарт 720 гаруй, хөдөө орон нутагт 400 гаруй оюутан цэрэг ерөнхий бэлтгэл, онолын сургалтад хамрагдаж байгаа юм. 

Эх сурвалж: http://news.num.edu.mn

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tentssen ni yavah yostoi bolohoos 2018-04-28 202.9.40.25

Turiin nertei surguulid ingeed davuu bdal olgood yavaad bj bolohgui ee sugsalzuurmaa guai. hiih ajil bhgui, dandaa neg iimerhuu gazar sugsalzaj yavah yum. er ni tegeed hiie gesen ch chadahgui, uchraa olohgui yavaad bgaam shd, yu hiihee medku, yaj hiihee medku, yana daa, kuurkii

Avatar

зочин 2018-04-28 59.153.112.145

Бүх эрчүүдийг хоёр жил цэргийн албанд явуулбал одоо гараад байгаа асуудалын ихэнх нь шийдэгдэнэ гэж бодож байна яагаад гэвэл өрхийн тэргүүн хүн хүлээцтэй тэсвэр хатуужилтай аливаа асуудалыг олон өнцөгөөс харах үгүй ядаж л хүний үг бүтэн сонсох гэх мэт сайн талууд их байна аа байна холбогдох эрх мэдэлтэнгүүд анхааралдаа авч Монгол улсын ирээдүйд анхаарвал их сайн байна даа.

Avatar

Зочин 2018-04-28

эр цэргийн албыг хоёр жил болгоод бүгд алба хаадаг болох хэрэгтэй

Avatar

Дүр эсгэхээ болих хэрэгтэй 2018-04-28

Тархиа хөгжүүлэх нэг нь тархиа хөгжүүлээд булчингааа хөгжүүлэх нэг нь булчингаа хөгжүүлээд тус тусынхаа замаар явах хэрэгтэй Ингэж дүр исгэх хэрээггүй байгаа юм. Долдойнуудын дарга нарт сайн хүн болох гэж долдойдох хэрэгсэл болчихоод байгаа юм

Avatar

Зочин 2018-04-28 103.229.122.50

сургууль ч гэж дипломны гол л гарна даа

Avatar

Зочин 2018-04-28 103.26.194.99

ЗУРГАА АВАХУУЛАХ, КАМЕРТ ОРОХ НЬ ЭНЭ ХЭДЭН СЭТЭР ЗҮҮСЭН МУУЖГАЙНУУДЫН ХОББИ ЮМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж