МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан хамрагдана

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан хамрагдана

МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 120 оюутан хамрагдана

Өнөөдөр /2018.04.28/ “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй МУИС-ийн оюутнуудтай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон холбогдох албаны хүмүүс уулзаж танхимын сургалттай танилцлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оюутан цэргүүдэд хандан хэлсэн үгэндээ цэргийн алба хаах нь эр хүн болсны нэгэн бахархал гэдгийг онцлоод цаашид “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ цэргийн алба хаасан эр хүн бусдаас толгой өндөр явдаг, тэсвэр хатуужил, хүндлэл, үерхэл нөхөрлөлийн мөн чанарыг ойлгож ажил, амьдралдаа хандах хандлага өөрчлөгддөг тухай хэлээд цаашид улам хичээж олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн “Оюутан цэрэг” хөтөлбөрөө амжилттай дүүргэхийг ерөөв.

МУИС-иас “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны квотыг жил бүр нэмэгдүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр эхэлсэн эхний 2 жил тус бүр 60 оюутан, өнгөрсөн жил 90 оюутныг хамруулсан бол 2018 онд 120 оюутныг хамруулахаар танхимын сургалтууд эхэлсэн байна. Харин улсын хэмжээнд Улаанбаатарт 720 гаруй, хөдөө орон нутагт 400 гаруй оюутан цэрэг ерөнхий бэлтгэл, онолын сургалтад хамрагдаж байгаа юм. 

Эх сурвалж: http://news.num.edu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж