4, 9 дугаараар төгссөн авто машины татварыг төлнө | News.MN

4, 9 дугаараар төгссөн авто машины татварыг төлнө

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

4, 9 дугаараар төгссөн авто машины татварыг төлнө

4, 9 дугаараар төгссөн авто машины татварыг төлнө

Дөрөвдүгээр сар дуусахад хоёрхон хоног үлдээд байна. Журамд зааснаар автомашины улсын дугаарын сүүлийн орон 4, 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болох нь ээ.

Г.ХОРОЛ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-28 202.179.31.125

ХАРИН ТХХ. ЖИЛ БОЛГОН Л ДААТГУУЛАХ ЮМ. 2 МАШИНЫ ЖИЛ БОЛГОНЫ ДААТГАЛЫН МӨНГӨ ОДОО ХЭР БАРГИЙН ХОХИРОЛЫГ ТӨЛЧИХӨӨР Л МӨНГӨ БОЛЖ БАЙНА. ӨӨРӨӨ БУСДЫГ ХОХИРООХГҮЙ ХАРИН БУСДАД МӨРГҮҮЛЖ ШҮРГҮҮЛЭЭД ЗАМАСК ТАВИУЛАХ Л МӨНГӨ АВАХ ЮМ ДАА.

Avatar

Зочин 2018-04-28 103.26.194.99

Ардчилсан гэж зарим шизотнуудын чарлаад байдаг манай оронд "Албадан даатгал" байгаад байдгийг л ёстой ойлгохгүй байгаа юм даа. Энэ бол ардчилсан хүчирхийлэл буюу луйвар шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж