Хакүхо бүх бөхчүүддээ амжилт хүслээ | News.MN

Хакүхо бүх бөхчүүддээ амжилт хүслээ

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Хакүхо бүх бөхчүүддээ амжилт хүслээ

Хакүхо бүх бөхчүүддээ амжилт хүслээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн тойргийн барилдаан олон хотуудад ээлжлэн болдог. Хаврын тойргийн барилдаан 27 хоногийн  турш үргэлжилж, өчигдөр өндөрлөжээ. Тойргийн барилдааны дундуур их аварга Хакүхо М.Даваажаргал чөлөө авсан. Тэрбээр Японд очсон даруйдаа халуурч гэрийн дэглэм сахисан. Тэгвэл тойргийн барилдааны сүүлийн өдрийг амжилттай давснаа Хакүхо илэрхийлж, бүх бөхчүүддээ амжилт хүслээ.

Хакүхо аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн газрын 500 хүүхдийг “Өргөө” кино театрт “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзүүлж, хүүхдүүдэд зорилгынхоо төлөө тууштай яваарай гэж захисан. Түүний хувьд багаасаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, өнөөдөр сүмогийн их аварга болон дэлхийн дахинд алдаршсан. Хакүхогийн дараагийн том зорилго бол “Токио 2020” наадам бөгөөд наадмын үеэр ёсолгоо хийхийг хүсэж байгаа. Тиймээс тэрбээр өдрөөс өдөрт бэлтгэлдээ анхаарахаас гадна бусдад том урам зориг өгсөөр байна.

Энэ хаврын тойргийн барилдаан түүний хувьд хэцүү үед болсон ч гэлээ тэрбээр амжилттай давлаа. Мөн энэ үед тус хүргэсэн дэвжээний бөхчүүд болон нийт сүмочдодоо талархсанаа илэрхийлсэн байна.

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё буюу зуны тэмцээн ирэх тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд Токио хотод болно.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөөеө аварга олны хайрыг татсан хээ шаагүй жинхэнэ монгол бөх байсан даа 2018-04-28 202.179.25.153

Сайн аавын хүү сайн байхаас яахав.

Avatar

unshigch 2018-04-28 92.104.234.133

Bayar hyrgej amjilt hysie….. aaviigaa amidad ni bayarluulj chadsan mundag hyy shyy gej bi taniar baharhaj baina. bi bol tegj chadaagyi ee. haramsaltai baidag nadad..

Avatar

Зочин 2018-04-28 182.160.4.156

Мөнхбат аварга хээгүй сайхан эр байсан.

Avatar

Bayas 2018-04-28 202.70.38.18

Их аваргадаа амжилт хүсье. Манай үндэсний бөхийн аваргууд сумочид шиг жаахан жудагтай байгаасай билээ.

Avatar

Зочин 2018-04-28 73.176.46.18

7×7 yasan be?

Avatar

зувлэх ахни 2018-04-28 202.9.40.195

аврга та эгзэгтэй уэ дээрэ байгаа шуу эрүүл мэндээ бодхни .эх орноо боснтой адил шуу. маши болгоомжтой биээ авч ываарай.

Avatar

Зочин 2018-04-28 202.179.31.100

Халх түмний заяагаар иөрсөн их хүн дээ

Avatar

Зочин 2018-04-28 122.201.31.189

баахан хиам мөөг шараад гусчдаг юм шиг харагдах юм. Ийм хоолтой байхад халуурахгүй яахав

Avatar

Зочин 2018-04-28 64.119.23.59

Chi l hiam idne l dee, jinhene japanese steak bhad… kobe beef delhiid hamgiin unetei, zoolon goe amttai steak baidag um daa bandiaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж