Хакүхо бүх бөхчүүддээ амжилт хүслээ

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Хакүхо бүх бөхчүүддээ амжилт хүслээ

Хакүхо бүх бөхчүүддээ амжилт хүслээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн тойргийн барилдаан олон хотуудад ээлжлэн болдог. Хаврын тойргийн барилдаан 27 хоногийн  турш үргэлжилж, өчигдөр өндөрлөжээ. Тойргийн барилдааны дундуур их аварга Хакүхо М.Даваажаргал чөлөө авсан. Тэрбээр Японд очсон даруйдаа халуурч гэрийн дэглэм сахисан. Тэгвэл тойргийн барилдааны сүүлийн өдрийг амжилттай давснаа Хакүхо илэрхийлж, бүх бөхчүүддээ амжилт хүслээ.

Хакүхо аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн газрын 500 хүүхдийг “Өргөө” кино театрт “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзүүлж, хүүхдүүдэд зорилгынхоо төлөө тууштай яваарай гэж захисан. Түүний хувьд багаасаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, өнөөдөр сүмогийн их аварга болон дэлхийн дахинд алдаршсан. Хакүхогийн дараагийн том зорилго бол “Токио 2020” наадам бөгөөд наадмын үеэр ёсолгоо хийхийг хүсэж байгаа. Тиймээс тэрбээр өдрөөс өдөрт бэлтгэлдээ анхаарахаас гадна бусдад том урам зориг өгсөөр байна.

Энэ хаврын тойргийн барилдаан түүний хувьд хэцүү үед болсон ч гэлээ тэрбээр амжилттай давлаа. Мөн энэ үед тус хүргэсэн дэвжээний бөхчүүд болон нийт сүмочдодоо талархсанаа илэрхийлсэн байна.

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё буюу зуны тэмцээн ирэх тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд Токио хотод болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж