Нэшвилл эхний тоглолтонд хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Нэшвилл эхний тоглолтонд хожигдлоо

Нэшвилл эхний тоглолтонд хожигдлоо

Энэ улиралд хамгаалалт нь маш сайн байж хаалгандаа 211 гоол алдаж лигтээ 2-т орох амжилтыг үзүүлсэн Нэшвилл Предаторс баг плэй-оффын 2-р шатны эхний цувралдаа хожигдлоо. Өөрсдийн “Бриджестоне Арена” ордондоо плэй-оффын 2-р шатны эхний тоглолтоо Виннипег Жетс багтай хийж 4-1 харьцаатай хожигдсон байна. Тус тоглолтонд өрсөлдөгч Виннипег Жетс багийн хаалгач К.Хеллебайк тун сайн хаалгаа манаж нийт 48 цохилтын 47-г нь зогсоож чадсан.

Харин эсгэрээрээ хамгаалалт сайтай Нэшвилл Предаторс баг энэ өдөр Виннипег Жетс багийн довтолгоог зогсоож дийлсэнгүй. Хэдий нь багийн лидер болоод буй М.Шейфли энэ өдөр 2 гоол оруулсан бол багийн ахлагч Б.Вилер 2 дамжуулалт өгсөн байна. Мөн энэ өдөр нэг таатай мэдээ байсан нь Виннипег Жетс багийн шилдэг залуу тоглогч Финланд залуу П.Лайне бэлтгэл дээр бага зэрэг бэртэл авсан гэсэн мэдээлэл байсан бол тус тоглолтонд оролцсон байна. Ийнхүү Виннипег Жетс баг хаалгачийнхаа найдвартай байдал болон урд талын шугамны сайн тоглолтоороо хүчирхэг Нэшвилл Предаторс багийг талбайд нь буулгаж аван цувралыг 1-0 болгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж