Кембрижийн отгон хунтайжийн нэрийг зарлалаа | News.MN

Кембрижийн отгон хунтайжийн нэрийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Кембрижийн отгон хунтайжийн нэрийг зарлалаа

Кембрижийн отгон хунтайжийн нэрийг зарлалаа

Гүнгийн авхай Кейт Миддлтонэнэ долоо хоногийн даваа гаригт Лондон дахь Гэгээн Мариагийн эмнэлэгт 3кг 800 грамм жинтэй хүү төрүүлсэн билээ. 

Тэгвэл Кембрижийн гүн болон гүнгийн авхай нар шинэ мэндэлсэн бяцхан хунтайждаа Луи Артур Чарльз хэмээх нэр хайрласныг Кенсингтоний ордон уламжиллаа. Ийнхүү отгон хунтайжийг авгайлах албан ёсны нэр нь Кембрижийн Эрхэм дээдэс Хунтайж Луи болж байна.

Хунтайж Луи нь өвөө хунтайж Чарльз, эцэг хунтайж Уильям болон  5 настай ах ханхүү Жорж, ирэх сард 3 нас хүрэх эгч Шарлот гүнжийг оролцуулаад хааны титэм залгамжлах эрхтэй 5 дахь гишүүн болон бүртгэгдэх юм байна. Ингэснээр ирэх сард хуримаа хийхээр товлоод буй ханхүү Харри жагсаалтын зургаадугаарт бичигдэж буй юм.

                                                                                                                                Г.Сүмбээ

                                                                                                                Эх сурвалж: CNN

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-28 64.119.20.115

harry hoishilchij kkkk

Avatar

зочин 2018-04-28 59.153.112.145

Хөөрхөн юмаа.

Avatar

Зочин 2018-04-28 202.21.106.163

Эгдүүтэй юмаа.Аз жаргал хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж