Зуслангийн газрыг өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Зуслангийн газрыг өмчлүүлнэ

Зуслангийн газрыг өмчлүүлнэ

Нийслэлийн Газрын албанаас ирэх тавдугаар сарын 15-наас зуслангийн ам бүрт иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор самбар байршуулахаар болжээ.

Самбараас иргэд зуслангийнхаа газрыг өмчилж болох эсэх мэдээллийг авах боломжтой аж.

Гэр бүлийн хэрэглээний зориулалтаар зуслангийн ногоон бүсэд байгаа хориглолт хамгаалалтын бүсэд ороогүй айл өрхөд газрыг нь өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм байна.

Мөн социализмын үед байгууллагуудын ажилчдад зуслангийн байшингууд өгсөн нь одоо хувьд шилжжээ. Ийм газруудыг зааглаад иргэдэд өгөх боломж хязгаарлагдмал учраас нэгдсэн шийдлээр зогсоол, орц гарцыг шийдэх арга замыг нийслэлийн Газрын алба эрэлхийлж буй аж.

Тиймээс “орц гарц” гэсэн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Иргэд хоорондоо ярилцаад орц, гарцаа шийдээд зохицуулчихвал илүү хялбар болох гэнэ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж