Филиппин улсад байгалийн өвөрмөц тогтоцтой Лузон хэмээх арал бий.
Өвөрмөц гэж хэлэхийн учир нь Лузон арлын төв хэсэгт Лаак нэртэй нуур бий. Лаак нуур нь идэвхитэй галт уул бүхий бас нэгэн арлыг төв хэсэгтээ агуулсан. Түүгээр зогсохгүй галт уул бүхий энэхүү арал нь Main Crater /гол тогоо/ нэртэй нууртайн дээр энэ нуурын голд дахин нэг жижиг арал Vulcan Point байрласан байдаг байна. Өөрөөр хэлбэл, Лузон арал нь 3 арал, 2 нуураас тогтсон юм.