Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Та үзвэрийн хуваарийг харж амжсан уу. Амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөсөн бэ? Хэрвээ театрт очиж балет үзэх, драмын театрт жүжиг үзэх сонголт хийх гэж байгаа бол тоглолтын хуваарийг хүргэе.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Дэлхийн бүжгийн өдөрт зориулан амралтын хоёр хоног балет тоглох хуваарьтай байна. Өнөөдөр Л.Минкус “Пахита”, Ф.Шопен “Шопениана” балетыг тоглоно. Маргааш Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Балетын гала” тоглолтыг сонирхуулах бөгөөд үүнд Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг багтаажээ. Игорь ван дуурийн “Кипчакуудийн бүжиг” “Парисын дөл”, “Уран хас”, “Оддын гялбаа”, ”Дон кихот”, “Кармен сюит”, “Спартак” зэрэг балетын хэсгээс тоглогдоно. Өнөөдөр болон маргааш болох балетууд 17:00 цагаас эхэлнэ.

Улсын драмын эрдмийн театр энэ сард сонгодог жүжгийн өдрүүдийг зарлаж, хаалтын тоглолтуудаа хийх гэж байна. Өнөөдөр, маргааш Драмын театр дээр 18:00 цагаас “Кихот ноён” жүжгийг тоглохоор болжээ. Тасалбарыг 10-30 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Монголын Үндэсний АСА циркэд “The Voice of Mongolia” шоу тоглолт хоёр өдөр дараалан тоглогдохоор болжээ. Тоглолт 15:30 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 20-30 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

“Ulaanbaatar palace” концертын танхимд “Миний сонсож өссөн дуунууд” концерт тоглогдох аж. Тоглолт өнөөдөр 19:00 цагааас болох бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг юм байна.

Мөн кино театруудаар Монголын болон гадаадын олон кино гарч байгааг та мартаагүй биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж