Хуурамч шатахууныг татвараар дэмждэгийг зогсооё

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Хуурамч шатахууныг татвараар дэмждэгийг зогсооё

Хуурамч шатахууныг татвараар дэмждэгийг зогсооё

Хуурамч шатахуун үйлдвэрлэж, томоохон компаниуд руу “шахдаг” хууль бус үйлдэлтэй хоёр жил тэмцээд зогсоож чадахгүй байгаа тухай мэдээллийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хийсэн нь анхаарал татсан асуудал болж хувираад байна.

Өнгөрсөн өвөл Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан түүхий эдийг импортоор оруулж ирээд, химийн бодистой хольж шатахуун үйлдвэрлэсэн талаар гадуур яригдаж байна. Завсрын бүтээгдэхүүнээс татвар авдаггүй. Өмнө нь 2015, 2016 онд ийм асуудал гарч байсан” гэдэг тайлбар хийж байсан юм.

Гэвч одоо хэр нь шатахууны хуурамч үйлдвэрлэл зогсоогүй төр татварын хөнгөлөлт үзүүлсэн хэвээр байгаагаас харахад Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирлын хэлсэнчлэн төрд алба хашиж буй хүмүүсийнх нь ашиг сонирхлын зөрчил үйлчлээд байгаа юм биш биз гэх харыг ч төрүүлж буй юм.

Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ордог түүхий эд нь Монголын хилээр өдөрт 200 вагоноор орж ирдэг тухай мэдээлэл байна. Татвар ногдуулаад эхэлбэл энэхүү хуурамч нефтийн үйлдвэрлэл зогсох боломжтой аж.

Монгол Улсын Засгийн газар татварын орлогоо нэмэгдүүлэхийн тулд нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ОАТ, авто машины ОАТ-ыг өсгөсний зэрэгцээ газар өвлүүлэхэд тодорхой хэмжээний татвар төлдөг байхаар хуулийн өөрчлөлт хийсэн.

Товчхондоо татварын энэхүү нэмэгдэл бүр ард иргэдийн нуруун дээр бууж буй. Гэтэл яагаад хуурамч шатахуун үйлдвэрлэдэг нэг хэсэгт татварын хөнгөлөлт эдлүүлсээр байна вэ?.

Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ОАТ-ыг өсгөх бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэдэг. Түүний нэгэн адил эл асуудлыг шуурхай шийдэх боломж Засгийн газарт бүрэн бий.  

Гэтэл хуурамч шатахуун зах зээлд борлуулагдаж, татварын хөнгөлөлт эдэлж байхад өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй нь гадныхантай төрд байгаа бүлэглэл нь хамтраад байна шүү дээ гэх үгэнд итгэл үзүүлэхэд хүргэж буй.

Төрд хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь илрүүлэх, хяналт тавих, тэр хүү хэл таслан зогсоох бүрэн эрх нь бий.

Цаашдаа импортоор оруулж ирж байгаа  нефтийн бүтээгдэхүүний химийн хольц, чанарт хяналт шалгалт хийж, аль компанийнх нь найдвартай вэ гэдгийг олон нийтэд зарлахгүй бол хуурамч шатахуунаар автомашинаа “хооллож” хохирч байхыг ч үгүйсгэх аргагүй байна.

Дахин хэлэхэд төр хуурамч шатахуун үйлдвэрлэх боломжийг олгож байгаа татварын хөнгөлөлтөө цуцал.

Г.ХОРОЛ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж