2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна | News.MN

2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна

2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна

Монголын Үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай хэвээр байна. Холбооны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр өчигдөр “Эвлэрэлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл болсон бөхчүүд хуралдлаа. Хурал “Нэгдэлчин” зочид буудлын “Өгэйдэй” ресторанд болжээ.

Хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын төлөөлөл оролцлоо.

Бөхийн холбооны дүрмээр аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их Эе” зарлаж хуралдуулах дүрэмтэй аж. Тиймээс өчигдрийн хуралд Цэцдийн зөвлөлийг бүрэлдүүлж, талууд шийдвэр гаргахыг хүсчээ. Хуралд Дорноговь, Өмнөговь аймгаас бусад аймгийн төлөөлөл оролцсон байна.

Хурлаар дараах асуудлыг шийдвэрлэжээ.

Үүнд:

  1. МҮБХ-ны дүрмийн дагуу 2002 оны 4-р “Их Эе”-эс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар тус цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг дэмжлээ.
  2. 2002 оны 4-р “Их Эе”-эс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх буюу 2/3-ыг бүрдүүлэх үүргийг хуралд оролцогсод авч, 2018 оны 05-р сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжлээ.
  3. Х. Баянмөнх аваргын саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай ажлын хэсэг (ажлын хэсэгт Х.Баянмөнх, Д.Манх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтав) гаргаж ажиллах талаар санал хурааж, 100 хувийн саналаар дэмжигдэв.

Өчигдрийн хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын дараах төлөөлөл оролцлоо.

Тус хуралд:

1. Архангай аймгаас улсын гарьд Д.Рагчаа,
2. Баян-Өлгий аймгаас у.х О.Бахытыг төлөөлж, аймгийн арслан Х.Айдос,
3. Баянхонгор аймгаас у.х Д.Батболдыг төлөөлж аймгийн арслан Д.Энхбат,
4. Булган аймгаас улсын заан Д.Баасандорж,
5. Говь-Алтай аймгаас улсын гарьд Н.Ганбаатар,
6. Говьсүмбэр аймгаас у.а Д.Азжаргалыг төлөөлж, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн,
7. Дорнод аймгаас улсын начин Д.Цогзолдорж,
8. Дундговь аймгаас улсын харцага Л.Пүрэвжав,
9. Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамбыг төлөөлж, у.х Ш. Уламбаяр,
10. Өвөрхангай аймгаас улсын арслан Д.Ганхуяг,
11. Сүхбаатар аймгаас улсын харцага Ч.Өвгөнхүү,
12. Сэлэнгэ аймгаас улсын харцага Т. Өсөх-Ирээдүй,
13. Төв аймгаас улсын заан Д.Амгаланбаатар,
14. Увс аймгаас улсын гарьд Б.Гантогтох,
15.Ховд аймгаас улсын заан Ц.Мягмарсүрэнг төлөөлж, Ховд дэвжээний захирал Ш.Батхишиг,
16. Хөвсгөл аймгаас улсын харцага Г.Элбэг,
17. Хэнтий аймгаас улсын начин Б. Одхүү нар оролцсон байна.

 

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-28 36.100.68.143

энэ хөгшин Хадбаатарыг [Хориотой Үг] хийлгэж Цэрэнтогтохыг мэхлэж хэдэн түрүү авсан болоо биш үү одоо болимоор юм үлдэх хэдээ ядаж хараалгахгүй үлдээх хэрэгтэй шүүдээ үр хүүхэд ач гучаа бодоход яанадаа үхээд өгөхөд нь бөхчүүдээс хэд очих бол ганц гантогтохтой байж байх вийдээ эсвэл тэр увсдаа очиж бөхийн өргөө байгуулаад сууж баймаар юм олон жил монгол бөхийг бузалщрлалаа одоо болиосой

Avatar

ЗАСУУЛ 2018-04-28

ХАЛХЫН ИХ АВРАГА ХАНХУРМАСТАД ХАЛИАД 49 ХОНООГҮЙ БАЙХАД ХЭРҮҮЛ ДУРУУЛ ХИЙЖ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРИЙГ ГУТААХАА БОЛЬ. МОНГОЛ БӨХИЙГ ХАМГИЙН ӨНДӨР ЦОЛТОЙ, ОЛОНД НЭР ХҮНДТЭЙ 60 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮН УДИРДАХ НЬ ХАМГИЙН ЗОХИМЖТОЙ БОЛНО. ИЙМ УЧРААС БАЯНАА АВРАГА, ЧИНБАТ МЭТИЙН ХҮМҮҮС ХОР ХУТГАХГҮЙ ХОЛ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ.

Avatar

увсчууд гэж шуналын микропууд жинхэнэ бөгсний цагаан хорхоы 2018-04-28 66.181.183.227

увсчууд гэж шуналын микропууд жинхэнэ бөгсний хорхойнууд юм даа. яасан ч идэж ууж албан тушаалд дурлаж ханадаггүй хулгайчууд вээ

Avatar

ЗОЧИН 2018-04-28 64.119.22.11

Ядаж байхад яр гэгчээр энэ муусайн бөхчүүд одоо юувдээ?би монгол бөхөө энэ муусайн гээгүй шүү?монгол бөхийн нэр нүүрийг шороотой хутгасан адгын шаарнуудыг хэлж байна.

Avatar

Зочин 2018-04-28 122.201.19.66

Nymdorj Danzan nar shig mongol bohod gavya baiguulchih humuus haana ch alga.

Avatar

Зочин 2018-04-28 64.119.23.129

Баянмөнх гуайг бөхийн асуудлаас хол байлга. Монголын бөхчүүдийг хагас зуун жил хутган үймүүлж, зохиомлоор талцуулж ирснийг ахмад бөхчүүд халаглаж байгаа.Бөхийн өргөө,Бөхийн холбоог энэ хүний төлөөлөлд өгч болохгүй, гишүүнээр ч хэрэггүй. Эс тэгвэл ёстой бантан болгоно. Увсын бөхийг өөрийн хүү Гантогтохоор төлөөлүүлэхээр шургуулчихаж. Увсын олон бөх бий. Ийм л хутгуур даа

Avatar

Зочин 2018-04-28 112.72.14.238

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр Одхүү энд юугаа хийж яваа юм архиа гудраад л явж байхгүй

Avatar

Зочин 2018-04-28 122.201.19.66

Omhii lalruudiin avsan shagnal uramshuulal nji uneheer bagdaagui shuu. Odoo yah geed baigaa ym be. Bur ih ym huseed baigaa ymuu

Avatar

БӨХ 2018-04-28 103.240.241.32

НЯМДОРЖ ДАНЗАН 2ШИГ ШУНАЛЫН ТУЛАМ ИДЭЖ УУЖ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ БӨХ БИШ БЭРДҮҮДИЙГ ДАХИЖ ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛ,ИХ ЭЕ, БӨХИЙН ӨРГӨӨНИЙ УДИРДЛАГАД ДАХИН БҮҮ ОРУУЛААРАЙ ДАА

Avatar

Зочин 2018-04-28 122.201.19.66

Odoo tegeed evlersen ym h*****d baisan hurdan hurlaa hiigeed shiidvree gargaach dee.

Avatar

Зочин 2018-04-28 64.119.27.213

Муу хүн чөлөөнөөр гэдэг юм болж байна даа!!!

Avatar

Зочин 2018-04-28 202.21.106.110

Neg hun 27 jil darga baij bolohgui ee. 4 esvel 6 jileer holboogoo udirdaad yavdag boloh heregtei. 27 bolson hun bair suuria tavij uguhgui ni oilgomjtoi. Chinbat gedeg hun mongol buhiig 4 jil udirdaad uzeg l dee

Avatar

Иргэн 2018-04-28 66.181.190.125

Бөхчүүд учир зүйгээ олж буйд баяр хүргэе. Ёс жудаг, эрэмбэ хүндлэлээ эрхэмлэн сахих учиртай үндэсний бөхчүүд учраа ололцоод, үг санаагаа нэгтгээд, үзэл бодлоо цэгцлээд цаашид дэгтэй, журамтай байхыг ёс уламжлалаа дээдэлдэг Монголын ард түмэн хүсэж хүлээж, итгэж найдаж байгаа шүү.
Бас нэг зүйлийг хэлэхэд Баянмөнх гэж үнэн хүчит, шулуун шударга, ХХ зууны агуу аваргыг зарим нэг ухаан мулгуу нөхөд янз бүрээр хэлэх юм, үүнийгээ болиосой билээ. Агуу Мөеө аваргын хүү Даваажаргал аавынхаа алтан шарилын дэргэд Баянаа аваргад хандаж их ухаалаг, сайхан үг хэлж байгааг сонсоод улам их хайр хүндэтгэл төрж, аньсага чийгтэж байлаа. Залуу үе ийм л ухаалаг, гэгээлэг байх учиртай, элдэв муу бодолтнууд үлгэр аваасай даа.

Avatar

Гантогтох 2018-04-28 112.72.14.161

Баянмөнх гэж хүүр зайлахад яанаа

Avatar

Муу чацга 2018-04-28 172.58.140.112

Агуу аваргыг хараадаг хэн бэ муу [Хориотой Үг]?! Энэ хүний насан дээр хэлхээтэй хэдэн ясаа чирэх тэнхэл ч үгүй ёдор царайлаад хэвтэж байнаа чи!

Avatar

МОНГОЛ АРД 9911-2555 2018-04-28 103.229.123.161

172.58.140.112 гэх Муу чацга аа, айж хулчийгаагүй бол утсаа өг дөө!!! Олон юм ахиж яривал өмхий дөрвөд зууны шилдэг хорон санаат хар баянаатай чинь хамт шонд өлгөнө шүү!!! Баянаа пиздакийг үлдсэн амьдралдаа ухаан сууж, өдөр болгон өөрийн хийсэн хар нүгэл болох : Хадаа аваргыг хилс хэргээр [Хориотой Үг] хийсэн, Монгол бөхийн дэвжээг бүхэл бүтэн 50 гаруй жил бузарласаныхаа төлөө үсээ хусаад, лам болж мах идэхгүй, хар ус уухгүй хар нүхэнд амьдар гэж хэл!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж