Тэргүүн хатагтай нарын анхны уулзалт

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай нарын анхны уулзалт

Тэргүүн хатагтай нарын анхны уулзалт

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр тэргүүн хатагтай нар нь анх удаа уулзсан онцгой тохиолдол боллоо. 

Ким Жон Ун удирдагч болон Мүн Жэ Ин ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын оройн хүлээн авалтанд хатагтай И Сол Жү хүрэлцэн ирсэн. Түүний хувьд өчигдрийг хүртэл Өмнөдөд ирэх эсэх нь тодорхой бус байсан юм.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай И Сол Жүг Панмунжомд хүрэлцэн ирэхэд тэргүүн хатагтай Ким Жон Сүг угтан авсан. Хоёр орны тэргүүн хатагтай нарын анхны уулзалт болж, тэд хамтдаа оройн зоогт орсон юм.

Ким Жон Ун өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэргүүн хатагтай И Сол Жүгийн хамт явсан билээ. Энэхүү уулзалт болохоос долоон хоногийн Ким Жон Ун эхнэрээ тэргүүн хатагтай хэмээн өргөмжилснийг ажиглагчид Өмнөд Солонгос болон АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзах дээд хэмжээний уулзалтын өмнө эхнэрийнхээ статусыг өргөж буй хэрэг гэж үзэж байсан.

Хойд Солонгосын хэвлэлүүд өмнө нь түүнийг “нөхөр И Сол Жү” хэмээн нэрлэдэг байжээ.

Дуучин мэргэжилтэй И Сол Жү нөхрөөсөө таван насаар дүү бөгөөд энэ жил 28 нас хүрч байгаа аж. Тэрбээр хоёр хүү, нэг охинтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж