Мүн Жэ Ин Умардын хил рүү нэвтрэв | News.MN

Мүн Жэ Ин Умардын хил рүү нэвтрэв

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин Умардын хил рүү нэвтрэв

Мүн Жэ Ин Умардын хил рүү нэвтрэв

Хоёр Солонгосын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өчигдөр Өмнөдийн талд байрлах Панмунжомд болсон. Уулзалтад оролцохоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сөүл хот дахь Хөх ордноос Гёнгиду аймгийн Пажүд байрлах Панмунжом тосгоныг эртлэн зорьсон юм. Түүнийг Панмунжомыг зорих үед Өмнөдийн иргэд амжилт хүсэж, мэндчилж байлаа.

Уулзалт орон нутгийн цагаар 09:00 цагт эхэлсэн бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цэрэггүй бүсийн зурвасаар дамжин Өмнөд Солонгосыг хилийг давсан. Хоёр удирдагч хилийн шугамны хоёр талаас гар барьж мэндчилсэнээр тэдний уулзалт эхэлсэн. 

Ким Жон Ун хоёр Солонгосын хилийг заагладаг 30 см өргөн цементэн зурвасыг давсан. Харин гэнэтийн зүйл болж, Ким Жон Уны удирдагчийн урилгаар Мүн Жэ Ин ерөнхийлөгч хил давлаа. Тэд хэсэг Хойд Солонгосын газар дээр саатсан бөгөөд энэ нь дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан үйлдэл байсныг дэлхийн хэвлэл мэдээлэл онцолсон.

Хоёр Солонгосын тэргүүн нар хамтарсан мэдэгдэл хийж, энэ онд багтаан дайныг зогсоох арга хэмжээ авахаар болсон.

Ким Жон Ун ирэх есдүгээр сард Мүн Жэ Ин ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьсан юм. 

 

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-27 202.21.106.120

залуу хүн гэхэд бас л дэндүү тарган байна лээ шүү. Алхахдаа нэлээн амьсгаадаж байсан

Avatar

Зочин 2018-04-27 117.111.20.240

Hil newtreh amar yumo 1 alhal boloo bair saw ni 1door

Avatar

Ovgon 2018-04-27 66.181.183.223

Hoid solongosiig fashist oros kommunist hiatad 2 tiimch amarhan tavihgui de. Uchir ni oros hiatad 2-t togtvorgui baih ni ashigtai. Harin negdmel ardchilsan huchirheg solongos uls bii boloh ni tednii erh ashigt niitsehgui. Boorond ni aguu ih ardchilsan tom guren uusvel orosiin fashizm hiatadiin kommunizmd tom suirel bolono shde

Avatar

Зочин 2018-04-27 202.131.225.197

ih er dee

Avatar

Зочин 2018-04-27 202.131.225.197

ih er dee

Avatar

Зочин 2018-04-27 112.72.14.163

Монголд уулзвал манай улсын хувьд нэр төртэй хэрэг болно.

Avatar

Baagii 2018-04-27 119.197.243.32

Ulaanbaatart uulzalt bitgii boloosoi ichij uhmeer nuguu yduu hooson geed baidag hoid solongos ni maniasaa iluu hugjiltei

Avatar

Аёаа 2018-04-27 45.117.32.2

Санаачлагыг гартаа бүрэн авч байна лээ. Мундаг залуу юм аа. Тарган бацаан л гээд байдаг, үгүй юм байна. Уулзалтыг Улаанбаатарт болгох талаар Амарбаясгалан, Цогтбаатар нар хойдуудтай баттай тохирсон гэсэн. Трампын амыг л харах үлдлээ. Ядаж байхад АНУ-н элчин сайд нь манайд томилогдож ирээгүй байдаг.

Avatar

Зочин 2018-04-27 103.57.92.231

Элбэгдоржийн Трамп, Ким 2-ыг УБ-т уулзуулья гэсэн нь биелээсэй! Тэгвэл монголчуудад ашигтай!!!

Avatar

zochin 2018-04-27 66.181.180.64

Mundag udirdagch yum bna. Elbegdorjiig ochihod tooj uulzaagui ni argagui l yum bna, Tuuniig yamar luivarchin bolohiig medej l dee

Avatar

goyo 2018-04-27 103.9.88.210

Setgel hodlomoor yumaa. Mundag zaluu baina…

Avatar

зочин 2018-04-27 64.119.23.51

ах дуу хоер шиг харагдаж бна тиймуу ингэмээр дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж