Мүн Жэ Ин Умардын хил рүү нэвтрэв

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин Умардын хил рүү нэвтрэв

Мүн Жэ Ин Умардын хил рүү нэвтрэв

Хоёр Солонгосын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өчигдөр Өмнөдийн талд байрлах Панмунжомд болсон. Уулзалтад оролцохоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сөүл хот дахь Хөх ордноос Гёнгиду аймгийн Пажүд байрлах Панмунжом тосгоныг эртлэн зорьсон юм. Түүнийг Панмунжомыг зорих үед Өмнөдийн иргэд амжилт хүсэж, мэндчилж байлаа.

Уулзалт орон нутгийн цагаар 09:00 цагт эхэлсэн бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цэрэггүй бүсийн зурвасаар дамжин Өмнөд Солонгосыг хилийг давсан. Хоёр удирдагч хилийн шугамны хоёр талаас гар барьж мэндчилсэнээр тэдний уулзалт эхэлсэн. 

Ким Жон Ун хоёр Солонгосын хилийг заагладаг 30 см өргөн цементэн зурвасыг давсан. Харин гэнэтийн зүйл болж, Ким Жон Уны удирдагчийн урилгаар Мүн Жэ Ин ерөнхийлөгч хил давлаа. Тэд хэсэг Хойд Солонгосын газар дээр саатсан бөгөөд энэ нь дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан үйлдэл байсныг дэлхийн хэвлэл мэдээлэл онцолсон.

Хоёр Солонгосын тэргүүн нар хамтарсан мэдэгдэл хийж, энэ онд багтаан дайныг зогсоох арга хэмжээ авахаар болсон.

Ким Жон Ун ирэх есдүгээр сард Мүн Жэ Ин ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьсан юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж