Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК-д) өнөөдөр Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү үзэсгэлэнд ‘Окна ТАСС’ агентлагийн дайны жилүүдэд гаргаж байсан ухуулах хуудасны хосгүй цуврал бүхий зургууд дэлгэгдэнэ. Уг үзэсгэлэнд Кукрыниксы зураачдын эх бүтээлүүд тавигдах болсноороо онцлог аж.
Үзэсгэлэнд тавигдах 30 гаруй үзмэрийг Улаанбаатар хотын Арт галерея-ийн эрхлэгч Чойжинхүүгийн Энхжаргал өөрийн эх цуглуулгаас гаргаж өгчээ. Тэрбээр ухуулах хуудсыг Монгол, Украин, Их Британи зэрэг орны иргэдээс авч цуглуулсан байна. Энэхүү ухуулах хуудасны зорилго нь зөвлөлтийн дайчид хийгээд энгийн хүмүүсийн эх орныхоо төлөө гэх зориг зүрхийг бадраахад оршжээ.
Уг үзэсгэлэнтэй зэрэгцэн “Ялалтын баяр” сэдэвт моделийн үзэсгэлэн нээгдэхээр болсон байна. Үүнд Монгол Улсын цэрэг түүхийн бага оврын модель хийдэг сайн дуурынхны гараар бүтээсэн Аугаа Эх орны дайны үеийн танк, хуягт техникийн угсармал моделиуд тавигдах юм байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Аугаа Эх орны дайны Ялалтын 73 жилийн ойд зориулсан том хэмжээний тоглолтыг сонирхуулах аж.
Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 9-ний өдрийг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) дэлгэгдэх юм байна.