У.Хүрэлсүх: Хүнд үеийг даван туулахад газрын хэвлийн баялаг тусаллаа | News.MN

У.Хүрэлсүх: Хүнд үеийг даван туулахад газрын хэвлийн баялаг тусаллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Хүнд үеийг даван туулахад газрын хэвлийн баялаг тусаллаа

У.Хүрэлсүх: Хүнд үеийг даван туулахад газрын хэвлийн баялаг тусаллаа

2017 оны шилдэг 100 ААН-д өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд өнөөдөр /2018.04.27/ боллоо.  ‘ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ.

100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан байна.

Энэ ёслолд Ерөнхий сайд оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр баялаг бүтээгчдэд хандаж, ‘Худалдааны салбар өнгөрсөн онд 14 хувиар, боловсруулах салбар 36 хувиар, уул уурхайн олборлох салбар 26 хувиар, ХАА-н салбар 44 хувиар өслөө. ДНБ-ий өсөлт 5 хувиар өссөн. Үүнд та бүхний оруулсан хувь нэмэр хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Өвөг дээдсээс бидэнд уламжлуулан үлдээсэн газрын хэвлий дэх баялаг бидэнд хүнд үеийг давахад тусаллаа. Хөгжлийн ачааны хүндийг үүрч, салбар бүртээ тэргүүлж буй эгэл баатрууд та бүхэн юм шүү. Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиараа чин сэтгэлийн баяр хүргэе’ гэлээ. Мөн ‘Бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана’  гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорьж, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахаа амлав.

Шилдэг 100 ААН-ийг салбараар нь жагсаавал:

  • Худалдаа, үйлчилгээний 25
  • Уул уурхайн 22,
  • Газрын тосны хангамжийн 13,
  • Хүнс үйлдвэрлэлийн 9,
  • Банк санхүүгийн 8,
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7,
  • Харилцаа холбооны 6,
  • Барилга, замын 3,
  • Хүнд үйлдвэрийн 3,
  • Тээвэр ложистикийн 2,
  • Хөнгөн үйлдвэрийн 1 компани,
  • Бусад салбарын 2 ААН тус тус байна. Эдгээрийн 26 нь орон нутгийн компани аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-27 27.123.214.80

Ерөнхийлөгчийн олон компаниас байна уу. Татвараа төлдөггүй юм уу, эсвэл нуун дарагдуулдаг, бүр дампуурсан юм уу.

Avatar

хххх 2018-04-27 103.57.94.245

өвөг дээдэс газрын хэвлийд юү үлдээж байгаагаа мэдэж байсан юм уу эсвэл энэ топорт хэлээ юу

Avatar

иргэн 2018-04-27 75.65.189.225

Монголд алтны шороог ордуудын нөөц дуусаж байна. Мөдхөн үндсэн ордуудын нөөц дуусахаар хамраараа газар хатгах болно.

Avatar

Зочин 2018-04-27 112.72.14.76

Бензиний уйлдвэр хэзээ эхлэх вэ бусад нь ч яахав бас темерзам усан цахстанц

Avatar

Ганбат 2018-04-27 66.181.160.90

Монголоороо гоёдог биш Монголоо гоёдог та бүхнээрээ Монголчууд бахархаж байна баярлалаа! !!!

Avatar

Зочин 2018-04-27 66.181.161.32

МАН-н vед шагнал авч мандан бадрах , малилзтал инээх яахав ээ!! Цаана чинь АН-нхан та нарыг нэртэй устай нь бvртгээд 20 онд бvгдтэй чинь тооцоо бодно гээд араа шvдэндээ зуугаад хvлээж байгааг яаж давна даа??!! Ккк.

Avatar

Зочин 2018-04-27 27.123.212.137

хүрэлсүх сайд олон ажил хийж байна.урьд нь ийм олон ажил хийж байгаа сайдууд байхгүй байсан санагддаг.арайл өар болж байна гэж харагдаж байна.улс орноо гэсэн сэтгэлтэй байнаа.дээр нь баян хоосны ялгааг зогсоож чадал тай юм сурах авьяастай хүүхдийн боловсролд түлхүү анхаарч баячуудыг гарах гарцгүй арын хаалгагүй болгомоор байнаа

Avatar

Mongol 2018-04-27 66.181.161.9

Jenkoo ta ene aguu 100 xxk nii zahirald turiin soyorhol uguuchee! Uhsen atsnii judo vee! Jinhene mongol ulsiin ediin zasagiig uud ni tataj hun ardaa ajil amidraltai turiin alban haagchidiig huvtsalaj tsalinjuulj hoolloj bga jinhene baataruud shuu dee ta naraaraa baharhaj bnaa.

Avatar

ЗОЧИН СУДЛААЧ 2018-04-27 112.72.14.111

СОЦИЙН ҮЕИЙН СЭТГЭЛГЭЭГГЭР ШИЛДЭГ ЭН ТЭР ГЭЖ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛААД ЦААС ӨГӨӨД БАЙХАА БОЛИХ ХЭРГТЭЙ БАЙНА АА,,ХАРИН ШИЛДЭГ НИЙГЭМД ЧИГЛЭСЭН АЖИЛЛАГАА ЭСВЭЛ ХАМГИЙН ИХ БУЯНЫ ҮЙЛС НОГООН БАЙГУУЛАМЖ ХОТЫН ТОХИЖИЛТОД ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨӨР НЬ ЖАГСААЖ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЖ БАЙМААР БАЙНА,,,ТҮҮНЭЭС НӨГӨӨ МОНОПОЛ ХЭД НЬ ЖИЛТ БОЛГОН ШАЛГАРААД Л [Хориотой Үг] УЛС ТӨРЧИД НЬ ОЧЧИХСОН ЦААС ГАРДУУЛААД Л ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТЭЙ СЭТГЭХҮГЭЭСЭЭ САЛЦГААМААР ЦАГ БОЛООД ОО ,,

Avatar

Зочин 2018-04-27 103.10.22.23

Үгүйсгэх ужигтай [Хориотой Үг] өт чи амаа тат!

Avatar

Зочин 2018-04-27 66.181.191.223

от гэрээгээ сайжруулаа шоу яахав

Avatar

Зочин 2018-04-27

хахаххаа ямар гэрээ малаа

Avatar

Зочин 2018-04-27 206.189.56.26

Хүрэлсүх ямар хүн гэдгээ харуулж байна. Бусад улс төрчдийн хийж чадаагүйг хийх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж