“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт бэлтгэсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Ж.Бямбадорж: Гишүүдэд элдвээрээ хэлүүлж, доромжлуулж байна
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байсантай тань холбогдуулан сониучирхаж нэг асуулт тавья. Эдүгээ Цэцийн даргаар ажиллаж байгаа Д.Одбаяр “Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх шийдэхгүй” гэсэн албан бичгийг Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод илгээсэн нь маргаан дагуулаад байна. Та Цэцэд олон жил ажилласны хувьд энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд Цэцийн харьяалах маргааныг тов тодорхой заасан байдаг. Үндсэн хууль батлагдсанаас хойш Захиргааны хариуцлагын тухай хууль, яваандаа Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Харьяаллын хувьд Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг хянан шийдвэрлэх газар нь Үндсэн Хуулийн Цэц мөн. Хууль зөрчсөн бүх үйлдэл, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Яагаад гэвэл Үндсэн хуульд “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гээд заасан байдаг. Энэ логикийн үүднээс харвал маргаад байх асуудал биш.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/2?id=276706 линкээр унших боломжтой.
М.Зоригт: Бүлэглэлүүд бусдад нөлөөлөхийг оролдож байна
УИХ-ын гишүүн асан М.Зоригттой ярилцлаа.
-УИХ-ын сонгуулиас хойш та улс төр, Улаанбаатар хоёрыг орхичихсон. Голдуу хөдөө явж харагдах юм?
-Би жил гаран хөдөөгүүр явж байгаа хүн. Хөдөөгийн таван аймгийн бүх сум суурин газраар явлаа. Дандаа л хөдөөгийн хүн амтай харьцаж явна.
-Элдэв дуулиан шуугиан, хэрүүлээс хол стрессгүй амар байгаа биз дээ?
-Асуудал улс орон даяар гээд байгаа боловч Улаанбаатарт л савлаж байх шиг байна. Хөдөөгийхөн маань Монголын их амар амгалан гэдэг шиг л байна. Жилээс жилд амьдралын чанар өсч, амьжиргааны чанар дээшилж, орлого нэмэгдэж байгаа. Амьдрал нь сайхан байгаа хүмүүс энэ бужигнаан энэ тэрээс хол байдаг. Ажил нь ч их байдаг. Би хөдөөгүүр ингээд явж байхдаа нийгмийн сүлжээгээр дамжаад хотынхон юу болж байна гэдгийг харж ажиглаж явдаг. Хэтэрхий их хараад байвал та нарыг дагаад бухимдчихаж магадгүй тул ажиглаж, анзаарсхийхээс хэтрэхгүй байна.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.
Д.Хаянхярваа: З.Энхболд төрийн ажлыг жонхуу болгох хэрэггүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Хоёр сайдыг огцруулахаар АН-ын бүлгээс Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Улс төрийн хүрээнд ч гэсэн зургаан сайдыг огцруулах нь гэсэн яриа гарах боллоо?
-Засгийн газар байгуулахтай зэрэгцээд Засгийн газрыг огцруулах асуудал яригддаг. МАН-ын бүлэг дээр Засгийн газраа унагах, зарим сайд нараа сугалах гэж байгаа зүйл байхгүй. Ардчилсан намын бүлгээс хоёр сайдыг огцруулахаар шаардлага хүргүүлсэн гэж ойлгосон. Энэ бол Засгийн газар дотроо Ерөнхий сайд өөрөө шийдэх асуудал. Ер нь бол Засгийн газар тогтвортой байх байр суурин дээрээ МАН-ын бүлэг хэвээр байгаа.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.
З.Энхболд: П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гурван генералын цолыг хураасан. Үүнтэй холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гурван генералын цолыг хураалаа. Цол хураах үндэслэл болон шаардлага юу байв?
-Ерөнхийлөгч цол хураах үүрэгтэй. Түүнээс хэн нэгэн генералтай муудалцахаараа цол хураадаг юм биш. Эрүүгийн хэргээр шийдэгдэж, ял авсан хүмүүсийн цолыг хураах хуультай. Генерал гэдэг цол зөвхөн Монгол Улсын иргэнд зориулагдсан байдаг. Тухайлбал, Генерал цолтой байсан Х.Жекейгийн цолыг Казакстан улсын иргэн болсон учраас хураасан. Энэ мэт цол хураах тодорхой хууль, журамтай. Түүнийг үндэслэн цол хураасан.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.
“Намайг Оросын эрлийз гэж андуурдаг”
Б.Дөлгөөн нь 1995 оны долдугаар сарын 29-нд төржээ. Тэрбээр БНСУ-ын Санмёнг их сургуульд төгсөх курст суралцдаг. Суралцахынхаа хажуугаар Солонгосын кино урлагт хүч үзэн одоогоор 20 орчим сериалд туслах дүр бүтээсэн байна. Түүнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Дөлгөөн гэдэг. Би Сэлэнгэ аймагт төрсөн. Одоо Солонгос Улсад Олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байгаа. Солонгос улсад амьдраад таван жил болж байна.
-Олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн хүн яагаад урлагийн салбартай холбогдов?
-Миний багын мөрөөдөл жүжигчин болох. Хэдий өөр мэргэжлээр суралцаж байгаа ч гэсэн миний дотор жүжигчин болох чин хүсэл буцалж байдаг. Монголд байх хугацаандаа SCH телевизэд “Найзуудаа Наашаа” хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэр үедээ “Тэнгэрийн продюсер” киноны сонгон шалгаруултанд орсон. Гэтэл намайг эрлийз царайтай гээд шалгаруулаагүй. Гэхдээ би хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхиогүй.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр унших боломжтой.