“Петровис” ТОП 100 аж ахуй нэгжээр дахин тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

“Петровис” ТОП 100 аж ахуй нэгжээр дахин тодорлоо

“Петровис” ТОП 100 аж ахуй нэгжээр дахин тодорлоо

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуй нэгжийг шалгаруулж, өргөмжилдөг.  Уг ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.04.27/ Төрийн ордонд боллоо.

“ТОП-100” аж ахуй нэгжийг шалгаруулахад “Петровис” группийн НИК ХХК 9, Петростар ХХК 38 дугаар байрт шалгарч, дахин Монгол Улсын 2017 оны “ТОП-100” аж ахуй нэгжийн нэг болж цом, өргөмжлөлийг гардан авлаа.

“Петровис” групп нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийж, жил бүр шинээр ажлын байр бий болгож, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарал хандуулан ажилладаг төдийгүй нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн бусад хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон юм.  Цаашид ч компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч хэвээр байж улс эх орны нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллах болно. “Петровис” группт итгэл хүлээлгэн хамтран ажилладаг мянга мянган харилцагч байгууллага, нийт хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Бүтээлч Монгол хүн тантай хамт хөгжлийг түгээнэ.

‘Петровис’ групп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж