Санаанд оромгүй үр дүнг Вегасчууд үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Санаанд оромгүй үр дүнг Вегасчууд үзүүллээ

Санаанд оромгүй үр дүнг Вегасчууд үзүүллээ

Сан-Хосе Шаркс болон Вегас Голден Найтс багуудын цувралын эхний тоглолт 7-0 харьцаатай талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөлөө. Энэ бол санаанд оромгүй үр дүн юм. Мартин Жонес хэмээх хаалгачтай, Б.Бёрнс болон М.Власик нарын хашир туршлагатай, шилдэг хамгаалагчдаас бүрдсэн, Л.Кутюр, Ж.Торнтон, Й.Донской, Ж.Павелский нарын баг Сан-Хосе Шаркс ингэж хожигдоно гэдэг жинхэнэ гутамшиг болов уу? Тэд 1-р тойрогт хүчирхэг Анахаймыг 4 тоглолтонд шүүрдсэн. Гэтэл лигийн шинэ цэрэгт ингэж хожигдоно чинээ бодоогүй биз.

Хоёр багийн цувралын эхний тоглолтонд Вегас Голден Найтс багийн хаалгач М.Флёри нийт 33 цохилтыг хаасан бол эсрэг багаас М.Жонес 13 цохилтоос 8-г нь, сэлгээний хаалгач А.Делль 22 цохилтоос 20-г нь аюулгүй болгосон байна. Хүчирхэг Сан-Хосе Шаркс багийг талбайдаа 7-0 харьцаатай буулган авч байгаа Вегас Голден Найтс багт бүсийн аварга, цаашлаад стэнлийн цом бодитоор харагдаж эхлэж байгаа болов уу? Гэхдээ Сан-Хосе Шаркс багийг ийм амархан бууж өгнө гэж бодохгүй байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж