Пингвинс цувралыг хожлоор эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Пингвинс цувралыг хожлоор эхлүүллээ

Пингвинс цувралыг хожлоор эхлүүллээ

NHL-н плэй-оффын 2-р шатны тоглолтууд эхэллээ. Өнөө өглөө Вашингтон Капиталс баг талбайдаа Питтсбург Пингвинс багийг хүлээн авч тоглосон. Тоглолт эхлэхэд талбайн эзэд хийх ёстой ажлаа сайн эхлүүлж А.Овечкины дамжуулалтаар Е.Кузнецов багтаа тэргүүллийн гоолыг авчирсан. Ингээд 1-0 харьцаатай тоглолтын шийдвэрлэх 3-р үе эхлэхэд Капиталс багийн ахлагч А.Овечкин багийнхаа 2 дахь гоолыг оруулж талбайн эзэд тэргүүлж эхэлсэн.

Гэвч энэ зочин багийг сандаргасангүй. Харин ч зочин баг Питтсбург Пингвинс багийн довтолгооны ТОП лайн С.Кросби, П.Хёрнквист болон Ж.Гуэнцел нар гайхалтай байж тус бүр нэг гоол оруулснаар тоглолт 3-2 харьцаатай өндөрлөсөн. Энэ тоглолтонд аваргуудын ТОЛ лайны довтолгооны хослолын ойлголцол дэндүү сайн байсан, ялангуяа С.Кросби талбай дээр жинхэнэ удирдагч гэдгээ харуулж байсан. Ямартаа ч цувралын эхний тоглолтонд Питтсбург Пингвинс багийн довтолгооны ТОП лайн багтаа ялалтыг авчирлаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж