Даалгавраа хийгээгүй сурагчдыг нүцгэлэн анги хэсүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Даалгавраа хийгээгүй сурагчдыг нүцгэлэн анги хэсүүлжээ

Даалгавраа хийгээгүй сурагчдыг нүцгэлэн анги хэсүүлжээ

Гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар ангийн багш нь эмэгтэй сурагчдын хувцсыг тайлуулан ангиудаар хэсүүлсэн явдал гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн I сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн цээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлжээ. Уг үйл явдал дөрөвдүгээр сарын 12-нд болсон бөгөөд сурагчдын эцэг, эхийн гомдлын дагуу аймгийн Боловсролын газар шалгаад улмаар Цагдаагийн газарт шилжүүлжээ. Цагдаагийн газрын шийдвэрийн дагуу багшид хариуцлага тооцох юм байна. Үүний өмнө 24 дүгээр сургуулийн сурагчийг олимпиад авч байна хэмээн гаргахгүй байсаар өмдөд нь шээлгэсэн хэрэг гарсан. Энэ мэт багш нартай холбоотой ёс зүйн асуудалд салбарын яам анхааралдаа авах цаг болжээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж