Б.Хурц баяраа тэмдэглэж явна

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Б.Хурц баяраа тэмдэглэж явна

Б.Хурц баяраа тэмдэглэж явна

Монгол Улсад цэргийн дэд цол бий болсны 74 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон УИХ-ын гишүүд генералуудад хүндэтгэл үзүүлж, Чингисийн хөшөөнд цэцэг өргөв. 

Одоогийн байдлаар Монгол Улсад 170 генерал байдгаас өнөөдрийн арга хэмжээнд 70 гаруй генерал оролцсон юм. Тэдний дунд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Хошууч генерал Б.Хурц байлаа. Түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилохыг Засгийн газар, УИХ-аар дэмжсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс итгэмжлэх жуух бичгээ гардуулаагүй байгаа юм. Ийнхүү Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлаар улстөр бужигнаж байхад тэрбээр Солонгост гэр бүлийнхэнтэйгээ амарч байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл Хошууч генерал маань генералуудынхаа баярыг тэмдэглэхээр эх орондоо иржээ.   

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж