Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана

Дэлхийн банктай хамтран  засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана

Олон улсын Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын зохицуулагчдын зөвлөл (ICURN)-өөс санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэж буй ХЗХ-дын оролцооны талаарх дээд хэмжээний уулзалтыг өнгөрөгч долоон хоногт Вашингтон хотноо зохион байгууллаа.

Дэлхийн банк, Рабобанк болон Дэлхийн банкны ядууст туслах зөвлөх бүлэгтэй хамтран зохион байгуулсан энэхүү бодлого боловсруулагчдын өндөр түвшний уулзалтаар ХЗХ-дын хамран хүрээг хэрхэн өргөжүүлж, санхүүгийн хүртээмжийг тэлэх тухай бодлогын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, хоршоодод тавих дэлхий нийтийн стандартуудын талаар онцгойлон анхаарал хандуулсан байна.

Оны эхэнд ОУХЗХЗЗ (ICURN)-өөс хянан шалгагчдад зориулсан үр дүнтэй хяналтын зөвлөмжийг гаргасан бөгөөд энэ удаагийн уулзалтаар хоршоодыг бэхжүүлэх, зохицуулалт, хяналт, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж, зарчмуудыг бий болгох зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэн, засаглалыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж гаргахаар боллоо.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж