Хүүхэд бүр аюулгүй, зөв зорчих эрхтэй | News.MN

Хүүхэд бүр аюулгүй, зөв зорчих эрхтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүр аюулгүй, зөв зорчих эрхтэй

Хүүхэд бүр аюулгүй, зөв зорчих эрхтэй

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хүүхэд хохирсон зам тээврийн осол хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Замын Цагдаагийн газар болон Имарт Хайпермаркет хамтран хүүхдийн суудлын бүс тохируулагч бэлэглэх аяныг зохион байгууллаа.

Имартын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө сар бүр 1 сайн үйлсийн ажлыг хийхээр төлөвлөн “Итгэл найдвараа хуваалцъя” аяныг 2-р сараас эхлэн компанидаа эхлүүлсэн.  Нийгмийн хариуцлагын ажилд өөрийн тус, хувь нэмрээ оруулахаар ажилтанууд сар бүр хандив өгөхөөр болсон ба цугласан хандивтай дүйцэхүйц мөнгөн дүнг компаниас дахин хандивлаж сар бүр сайн үйлсийн аянаа хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаад Хүүхдээ аюулгүй, зөв зорчуулахыг уриалан хөдөө орон нутаг, нисэхийн зам дагуу болон зарим дүүргийн бага сургуулиудад 2,000 орчим Суудлын бүсний тохируулагчийг бэлэглэх аяныг өрнүүллээ. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн өөрсдөө бус үр хүүхэд, багачуудаа зориулалтын суудал болон суудлын бүс зүүлгэн аюулгүй, зөв зорчуулахыг Замын цагдаагийн алба болон Имартчууд бид уриалж байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-27 115.187.88.12

HAHA, khuukhedee ayulgui zorchuulna gesnee, urd suudal deeree avch yavdag genuu!!!!!!!! Naad air bag ene ter urd gouper khuchtei tsokhigdokh yumu, murguldvul teserch gardiin, tegej garakhdaa zarim tokhioldold tom khunii nuur bol tseej khesgiig notstoigoor gemteedeg tal baidiin!!!!! Yadaj naad uchiraa oilgoj baij zuv khereglee gej yarildaa!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж