Бодибилдингийн тивийн аваргууд Улаанбаатарт тодорно | News.MN

Бодибилдингийн тивийн аваргууд Улаанбаатарт тодорно

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Бодибилдингийн тивийн аваргууд Улаанбаатарт тодорно

Бодибилдингийн тивийн аваргууд Улаанбаатарт тодорно

Бодибилдингийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд тивийн 44 орны 400 гаруй тамирчин оролцож байна. 

Азийн бодибилдинг, фитнессийн холбооны техникийн зөвлөгөөн өчигдөр болсон бол өнөөдөр конгресс хуралджээ.

Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр фитнессийн тэмцээнээр эхэлсэн. Маргааш бодибилдингийн аваргууд тодорно.

Тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулна гэдэг өндөр хариуцлага. Нөгөө талаар тухайн оронд энэ спорт хэр өндөр түвшинд хөгжсөн байгааг илтгэж байдаг. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Азийн орнуудын бодибилдингийн спорт сонирхогчдын дунд Монгол Улсын нэрийг өргөж өгөх ач холбогдолтой юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр

  • IFBB дэлхийн түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын тэмцээн явагдаж, тамирчид хувийн чансаагаа ахиулна.

Тиймээс оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм байна.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-27 66.181.165.92

ямар ямар улсаас хэдэн төрөлд хичнэн тамирчин орж байгааг оруулаач. Томдоо тооцогддог ч гэх шиг наад холбоо чинь бүсчилсэн тэмцээн буюу зүүн өмнөд Азийн тэмцээн л зохиож ирсэн холбоо энэ бүсэд 11 улс л харьяалагддаг яг АЗИ тивийн 47 улсаас тивийн аваргыг шалгаруулдаг албан ёсны эрхтэй холбоо нь 52 жилийн турш зохион байгуулсан WBPF холбоо шүү дээ. Ажлаа мэддэггүй төрийн албаныханг дагздаж чадаад тэмцээнээ хийж чадаж байгаа нь бас сайхан л юм даа.

Avatar

Зочин 2018-04-27 64.119.20.182

Ed nariin boow ni yagaad jijighen baidiin bol? Hund yum orgood uu

Avatar

zochin 2018-04-27 59.153.115.195

doping heregleseer baigaad iim boldog yum.

Avatar

Зочин 2018-04-27 202.21.106.160

Yah gj ed nariin b***g n uzsiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж