П.Сэргэлэн, Д.Дагвадорж хоёрын цолыг хураажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

П.Сэргэлэн, Д.Дагвадорж хоёрын цолыг хураажээ

П.Сэргэлэн, Д.Дагвадорж хоёрын цолыг хураажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөвдүгээр сарын 26-нд Тод манлай уяач Д.Дагвадорж, Манлай уяач П.Сэргэлэн нарын цолыг хураах зарлиг гаргажээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомжийг зөрчсөн, малын гоц халдварт өвчний  эрдлийг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан гэж үзэж ийнхүү цолыг нь хасах шийдвэр гаргажээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж