Шүлхийгээр 15 мянга гаруй толгой мал устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Шүлхийгээр 15 мянга гаруй толгой мал устгажээ

Шүлхийгээр 15 мянга гаруй толгой мал устгажээ

Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлодог орон болох зорилт тавьсан. Үүний тулд мал сүргээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг орон даяар зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Тиймээс өнөөдрийн /2018.4.27/ Засгийн газрын хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлгийн ажлыг  жил бүрийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20-ныг хүртэл явуулахаар шийдвэрлэжээ. Уг ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах гэнэ. Түүнчлэн гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж, хяналт тавих сум, дүүрэг хариуцсан Ажлын хэсэг ч байгуулахаар болжээ.

Сонирхуулахад өнгөрсөн жилээс хойш 13 аймгийн 44 сум, Улаанбаатар хотын дүүрэгт гарсан шүлхий өвчний улмаас 15 мянга гаруй толгой малыг зориудаар устгажээ. Мөн үүний нөхөн олговорт улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор Архангай аймгийн гурав, Өвөрхангай аймгийн хоёр, Төв аймгийн нэг суманд хорио цээр тогтоогоод байгаа ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж