“Хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө” фестивалийг зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

“Хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө” фестивалийг зохион байгуулжээ

“Хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө” фестивалийг зохион байгуулжээ

ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 48 хоногийн хугацаа үлдлээ. Москва хотод өчигдөр дэлхийн нөхөрлөлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. 

“Хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө” фестивалийн бэлтгэл болгон энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Москва хотоос гадна Алжир, Казахстан, Сенегал, Серб зэрэг улсуудад болсон байна. Хүүхдүүд хөлбөмбөгийн анхны шатны техникүүдийг суралцаж, флашмоб хийгээд зогсохгүй орон орны ёс заншил, соёл уламжлалыг танилцуулжээ.

Ирэх зургадугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотод “Хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө” олон улсын фестиваль болох бөгөөд дэлхийн 210 орны 1500 хүүхэд оролцохоор болсон. Энэхүү фестивальд Монгол улсаас Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар оролцох бөгөөд тэд дэлхийн хүүхдүүдийн хамт ДАШТ-ийн нээлтэд оролцоно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж