Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад зочлон ирээд байгаа юм. Ноён Ю.П.Трутнев өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж хоёр улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Засгийн газар шинээр байгуулагдах гэж байгаа энэ үед цаг зав гарган Монгол Улсад айлчилж байгаад нь талархлаа илэрхийлээд, уг айлчлал хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьсанд талархаж байгаагаа илэрхийлээд 2017 оны 9-дүгээр сард болсон Владивостокын эдийн засгийн форумын дараа хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд ахиц гарч байгаа дурдлаа. Үүний нэг нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа Монголын ачаа тээвэрт 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичиг бэлэн болсныг тухайлан ярьлаа. Мөн Монгол Улс ОХУ-ын нутаг дэвсгэрт, тэр дундаа Алс Дорнодод үйл ажиллагаа явуулахад бүх талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлээд татварын хөнгөлөлт үзүүлэх болон орон нутгийн засаг захиргааны зүгээс ч дэмжлэг үзүүлэх болно гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын үед тус бүс нутаг руу Засгийн газар болон ЕТГ-ын хамтарсан, Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг явуулах, энэ асуудлыг хариуцсан байнгын төлөөлөгч томилох гэх мэт бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төр засгийн түвшний уулзалт, хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллах талаар саналаа илэрхийллээ.

Монгол Улс, ОХУ-ын хувьд бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төлөө хамтран үр дүнтэй ажиллах боломжийн талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж