Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Монголын генералуудын өдөрт зориулж үг хэллээ | News.MN

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Монголын генералуудын өдөрт зориулж үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Монголын генералуудын өдөрт зориулж үг хэллээ

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Монголын генералуудын өдөрт зориулж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга:

“Эрхэм генералуудын амрыг эрье.

Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхны 11 генерал цол олгож байсан 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс хойш 78 жил өнгөрчээ. Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын албан хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм. Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Тиймээс цолыг авсан хүн цолондоо тэнцэж, цолоо дааж ажиллаж, амьдрах үлгэр жишээч байх ёстой. Эс бөгөөс төрийн хуулийн дагуу цолыг хураах ч заалттай гэдгийг бас санаж явах учиртай.

Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, урт насалж удаан жаргаарай гэж ерөөе.

Мөнх тэнгэр Монголын генералуудыг ивээг.

Баярлалаа” гэв.

Эх сурвалж: www.president.mn

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2018-04-27 112.72.14.20

Цэрэг армид л генерал цол байх хэрэгтэй бусдад нь хэрэггүй.

Avatar

Зочин 2018-04-27 103.10.23.223

Түүх гэдэг өөрөө тоглоомтой бас шоглоомтой ч эд юм даа!!! Цагтаа Армийн генерал Батын Доржийн гэрийг ухаж хулгайн анхан шатны курсийг төгссөн оркуудын бөгөөд ардчилсан намын ерөнхийлөгч жанхуу гэх нөхөр генералын гэрийг ухаж явснаа мартаад одоо генералуудынхаа мөрдөсийг огтлохоор шийдэж дээ!!! Үнэхээр шударга хүн гарч ирээд энэ бүх цэвэрлэгээг хийж байгаа бол үнэхээр дэмжих сэн. Жанхууг ийм ажил хийхээр огт үнэмшил төрөхгүй байна шүү!!! Одоо тун удахгүй казиногий хэргээр ял эдэлж явсан энхбаатар, элбэгдоржийн улсын баатар бат-үүлийн цолыг, мөн таван толгойд эзэн суусан ан-н ажнайн бат-эрдэнэ, батхүү, хар будлианы эзэн хар аварга баянмөнх, допинг сүхбат нарын цолыг хурааж, өөрийн төрсөн хүүгээ зөв хүмүүжүүлээгүйн төлөө хар тамхичин болгож айлын хүүхэд алсны төлөө цаазын ял ноогдуулахыг л харах үлдлээ!!!

Avatar

Зочин 2018-04-27 43.228.131.206

Дон Жонку сайн шандын аж үйлдвэрийн паркийн макет хийж 10 сая доллараар улсад шахсан байдаг, тэр мөнгөө буцааж өгөөчээ, бас төмөр замаас хуссан 270 сая доллараа өгөөчээ

Avatar

зочин 2018-04-27 64.119.22.39

Хэн нь их том алцайна, тэр нь илүү том байдаг юм уу хаашаа юм. Автобусанд суухдаа хүртэл ганцаараа байгаа юм шиг алцайгаад хажуу хүнээ шахах юм энэ тэнэгүүд.

Avatar

Зочин 2018-04-27 103.9.90.130

САЙХАН ҮГ ХЭЛЖ, ХҮНДЭТГЭН УУЛЗСАН ТӨРИЙН ТЭРГҮҮНДЭЭ БАЯРЛАЛАА, АМЖИЛТ

Avatar

Zochin 2018-04-27 43.242.242.20

1944 onoos hoish 78 jil unguruud bh daa yahav dee.

Avatar

Генерал 2018-04-27 27.123.212.133

Темер зам барина гээд шороо овоолсон хулгарууд яах бэ?! Улс орноо хэн нь их хоролсон бол?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж