Монголын Үндэсний бөхийн холбооноос “Их Эе” хурлыг дахин хуралдуулахаар болсон. Маргаантай байгаа хоёр талаас хуралдаж, “Эвлэрэлийн комисс” байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 16:00 цагаас Бөхийн өргөөний дэргэдэх “Нэгдэлчин” зочид буудалд холбооны төлөөлөл хуралдахаар болсон байна. Энэхүү хуралд “Эвлэрэлийн комисс”-ийн бүрэлдэхүүн болон 21 аймгийн холбооны төлөөлөл оролцохоор болжээ. Хурлаар “Их Эе” хурлыг хийх товыг батлах, хурлын зохион байгуулалтын ажлыг ярилцахаар болсон байна.
Маргаантай байгаа хоёр холбоо хуралдаж, “Их Эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгдсэн билээ. Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комисс ажиллахаар болсон. Энэхүү хурлаас ‘Эвлэрэлийн комисс’-ийг байгуулжээ.