Стивен Жеррард Рейнжерс клубын дасгалжуулагч болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Стивен Жеррард Рейнжерс клубын дасгалжуулагч болох уу?

Стивен Жеррард Рейнжерс клубын дасгалжуулагч болох уу?

Өдгөө Ливерпүүл клубын 18-аас доош насны багийг удирдаж буй Ливерпүүл клубын домогт тоглогч асан Стивен Жеррард ирэх улирлаас Шотландын Рейнжерс клубыг удирдаж магадгүй талаар bleacherreport мэдээллэсэн байна. Рейнжерс багийн дараагийн дасгалжуулагчаар томилогдох хэд хэдэн хүний нэр байгаа ч багийн удирдлагууд Ливерпүүл клубын экс ахлагч С.Жеррардад илүү итгэл найдварыг өгч байгаа бололтой. Ямартаа ч улирал дуусгаад Рейнжерс клуб шинэ дасгалжуулагчаа томилох бөгөөд хамгийн магадлалтай нэр нь Ливерпүүл клубын домогт ахлагч С.Жеррардын нэр байна.

Шотландын хөлбөмбөгийн дээд лиг премьер шипийн Рейнжерс багийг туслах дасгалжуулагч байсан Г.Марти улирал дуустал удирдаж байгаа. Шотландын лигийн хамгийн олон удаагийн буюу 54 удаагийн аварга Рейнжерс клуб хамгийн сүүлд 2010-2011 оны улиралд лигийн аварга цолыг хүртэж байжээ. Түүнээс хойш цом өргөөгүй байгаа бөгөөд энэ улиралд лигийг тэргүүлэгч Селтик клубээс 10 онооны ард дэд байранд бичигдэж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж