Давжаарсан мал сүрэг ямаанд дарлуулах цаг иржээ | News.MN

Давжаарсан мал сүрэг ямаанд дарлуулах цаг иржээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Давжаарсан мал сүрэг ямаанд дарлуулах цаг иржээ

Давжаарсан мал сүрэг ямаанд дарлуулах цаг иржээ

Бэлчээрт халгаатай ямааны тоо хониноос илүү гарах нь

Малын тоо, толгой түүхэн дээд хэмжээндээ буюу 66 саяыг давсан нь хөдөө аж ахуйн салбарт сайнаасаа илүү саарыг дагуулж байна. Бэлчээрийн даац хэтэрсэн явдал нийслэлчүүд, цаашлаад эрх баригчдын хувьд улиг болсон үг шиг санагдах ч малчдын амьдрал, хөдөө аж ахуйн салбарт бодитоор заналхийлсээр удлаа. Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дундговь аймагт бэлчээр үлэмж ихээр доройтон хамгийн их талхлагдсан. Аймаг хооронд байтугай, сум дамнасан эрүүл бэлчээрийн төлөөх маргаан үргэлжилсээр. Монгол Улс малаа тоолж эхэлсэн 1961 онтой харьцуулбал өдгөө бэлчээрийн талбай 20 хувиар багасжээ. Үүнийг дагаад 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох малын тоо эрс өсөөд байгаа. 1961 онд 100 га бэлчээрт 32 мал ногдож байсан бол өдгөө 3.1 дахин нэмэгдэж 99 болжээ.

Дорнод, Өмнөговь, Дорноговиос бусад аймагт мал нэмж өсгөх бэлчээрийн боломж алга

Найман жилийн өмнөх судалгаанд нийт 25.2 сая га бэлчээр талхлагдан доройтсоноос есөн сая орчим га-г зайлшгүй малын хөлөөс чөлөөлөх шаардлагатай гэдгийг Газар зохион байгуулалт-геодези зураг зүйн газрын судлаачид анхааруулж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд байдал дордсон уу гэхээс дээрдсэн зүйлгүй. Малын тоогоо өсгөөд л байвал малчны амьдрал, улсын эдийн засаг дээрдэнэ гэсэн хуучны ойлголт ул болсныг харуулах олон жишээг дурдаж болно. Наад зах нь бэлчээрийг өнжөөж, сэлгэхгүй байгаагаас ургамлын бүтэц доройтсон. Үүнээс болж малын бие давжаарч эхэлснийг судлаачид хэлж байна. Нэгдлийн мал хувьд очиж, зах зээлийн эдийн засагт шилжсэн жилүүдэд мал сүргийн бүтцэд нэлээд өөрчлөлт ороод байна. 1961-1990 оны дунджаар бог мал, сүрэгт 78.1 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 86.7 хувийг эзэлж байна. 1961 онтой харьцуулахад өнгөрсөн онд малын тоо 3.2 дахин нэмэгдсэний олонх нь бог мал байгаа юм. Задалж харвал, ямаа 6.1, хонь 2.2, үхэр болон адуу 1.8- 1.9 дахин өссөн бол тэмээний тоо 1.4 дахин буурчээ. 1961 оны үед мал сүргийн бүтэц дөрвөн хонь, нэг ямаа гэсэн харьцаатай байв. Харин өдгөө хонь, ямааны тоо эн тэнцүү болжээ. Өнгөрсөн оны байдлаар манай улс 30.1 сая хонь, 27.3 сая ямаатай болсон. Хоёр жилийн дараа гэхэд ямааны тоо хонин сүргийг гүйцэж түрүүлэхээр байгаа юм. Ямааны тоо толгой нэмэгдэх бэлчээрт ямар халгаатайг нурших нь илүүц биз.

• Монгол Улс малаа тоолж эхэлсэн 1961 онтой харьцуулбал өдгөө бэлчээрийн талбай 20 хувиар багасжээ.

• Зөв бодлого явуулж чадвал малын тоог 2020 он гэхэд 55 сая, 2030 онд гэхэд 50 саяд хүргэж бууруулах боломж бий.

• Нэг мэдэхэд л ноолуурын мөнгө өгдөг хэдэн ямаагаа ч тэжээх өвс, бэлчээрлүүлэх эрүүл газаргүй болсон байх вий.

1961-1990 оны дунджаар ямаан сүрэг нийт малын 19.5 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 41.3 хувийг эзлэх болж, 21.8 пунктээр нэмэгджээ. Ноолуурын мөнгөөр өрхийн орлогоо ахиу болгох гэсэн малчдын “буянаар” ямаан сүрэг Сэлэнгэ аймагт 17.1 дахин, Хэнтийд 11.2 дахин, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай болон Дорнод аймагт 7.4-8.4 дахин өссөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Бэлчээр нь хамгийн их доройтож, талхлагдаад буй Сэлэнгэ, Архангай аймгуудын мал сүүлийн жилүүдэд хамгийн их нэмэгдсэн. 1961-2017 оны хооронд Сэлэнгэ аймгийн нийт мал 4.9 дахин, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн мал 4.2-4.5 дахин өссөн аж. Ер нь улсын тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуйн бодлого алдагдсанаас багагүй хүндрэл үүсээд байгаа. Тариалангийн талбайгаа ч тэлж чадахгүй, мал аж ахуйгаа ч хөгжүүлж чадахгүй, газар нутгаа булаалдсан хачирхалтай дүр зурагтай болсон. 1960-1991 онд Сэлэнгэ аймгийн мал дунджаар 394.2 мянган толгой байв. Харин одоо 1.5 саяд хүрч, тариалангийн талбайг сэлгэх эрүүл хөрсийг мал эзэлж, талхлах болсныг нутгийн тариаланчид хэлдэг. Хөрсний үржил шимийг хамгийн их бардаг ямаан сүрэг 17.1 дахин өссөн гэхээр ямар хүнд нөхцөл үүссэн нь харагдана.

Малын тоо бэлчээрийн даацаас 30 орчим хувиар хэтэрлээ

Ийнхүү ямар ч бодлогогүй үржүүлж байгаа малыг хэрхэх вэ. Бэлчээр, тариалангийн бүс нутгаа хэрхэн зохистой хэмжээнд ашиглах вэ. “Монголчууд хонин сүрэг дагасан сүргийн бүтцээр бэлчээрээ хамгаалдаг уламжлалтай байсан. Сүргийн бүтцэд эзлэх жингээрээ хонь илүү байгаа ч тун удахгүй ямааны эзлэх хэмжээ илүү болохоор байна. Хэдхэн жилийн дараа ямааны сүргийн бүтцэд эзлэх хувь 45, хониных 43 хувь болж, тэнцвэрт байдал алдагдах тооцоо гарсан. Уг нь малын тоо толгой 50 сая орчим байвал бэлчээр хэвийн, жил бүр нөхөн сэргээгдэнэ, талхлагдахгүй гэсэн тооцоо бий. Хэрэв зөв бодлого явуулж чадвал 2020 он гэхэд 55 сая, 2030 онд гэхэд 50 саяд хүргэж бууруулах боломж байгаа” гэж ХААИС- ийн Статистик, математик загварчлалын тэнхимийн зөвлөх, академич Л.Нямбат өгүүлэв. Монгол орны бэлчээрийн даацад тохирох 50 сая орчим толгой малыг хонин толгойд шилжүүлбэл 86 сая болно. Өнгөрсөн оны байдлаар малын тоо хонин толгойд шилжүүлснээр 110.8 саяд хүрсэн нь байх ёстой хэмжээнээсээ 24.8 сая толгойгоор илүү гэсэн үг юм.

Одоогийн байдлаар зөвхөн Дорнод, Өмнөговь, Дорноговь гэсэн гурван аймагт л мал сүргээ нэмж өсгөх бэлчээрийн боломж байгаа аж. Нутаг, бэлчээртэй нь харьцуулж үзвэл тэмээнээс бусад төрлийн малын тоо толгойг цөөрүүлэхээс өөр аргагүй байна. Ялангуяа, ургамлын үндсийг ухаж иддэг ямааны тоог ойрын хоёр жилийн дотор зохистой хэмжээнд хүргэх шаардлагатай байгаа юм. Тиймээс ядаж хоёр хонь, нэг ямаа гэсэн харьцаагаар үржүүлэх хэрэгтэй аж. Ямаагаа самнаж, ноолуураа зарах нь малчдын амьдралд багагүй нэмэр болж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь өнөөдрийн тав, арван төгрөгийн төлөө бэлчээрийн жам ёсны тэнцвэрийг алдагдуулах шалтгаан болж таарахгүй. Нэг мэдэхэд л ноолуурын мөнгө өгдөг хэдэн ямаагаа ч тэжээх өвс, бэлчээрлүүлэх эрүүл газаргүй болсон байх вий. Олон судлаач үүнээс сэргийлж тулд малын хөлийн татвартай болох, ямаанд ногдох татварыг хониноос 2-3 дахин өндөр тогтоох шаардлагатай гэсэн саналыг хэлдэг. Мөн дотоодын хүнсний хэрэгцээ, мах, махан бүтээгдэхүүний экспортоор бэлчээрээ сүйтгэж, зохистой хэмжээнээсээ хальсан мал сүргийн тоог зохицуулах боломж бий. Хамгийн гол нь ойрын хоёр, гурван жилийн дотор арга хэмжээ авахгүй бол цаашид мал аж ахуйн салбар, сүргийн бүтцийг зохицуулахад улам хүндрэлтэй болно гэдгийг мэргэжилтнүүд хатуу анхааруулж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Lord 2018-04-27 180.160.7.6

Yamaagaa tsooloochee!!!!!!!!Yamaagaa tsool malchidaa.Saixan boodog xiigeed xyamdxan xot uruu zar.Maxiig ni bvvr xyamdruulaad saixan zaraad too tolgoig ni bari.50 xonin dund 10 yamaa yavj bx yostoi bxgvi yu.Xodoo yavaxaar talaar dvvren suvdan tsagaarsan xoni xaragddag bsn chini svvliin jilvveded talaar dvvren yamaa xarlaad xaragddag bolson.Yamaanii nooluur demjideg ex eronxii said S.Bayar chini ali ert said baixaa boliod odoo shorond bgaa.Yamaanii nooluuriin vne delxiin zax zeeld xichneen ondor vne xvrsen ch gesen Xyataduud bidniigee booj chadaxtaigaa bgaa.Yamaagaa tsool.Yamaaniixaa too tolgoig bagasaga!!!!!

Avatar

Зочин 2018-04-27 182.160.35.122

sL

Avatar

Зочин 2018-04-27 112.72.14.4

дор дандаа шигшээ оркууд. ЯМАА ӨСГӨХӨӨР ЦӨЛЖДӨГ ЮМ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮИГЭЭР ШҮҮ.иран ирак энэтхэгийн кашмир муж үүнээс болж ямаагаа цэвэрлэсэн. КАШМИР ГЭЖ НЭР Л ҮЛДСЭН Ш ДЭЭ кашмир олон жил МОНГОЛЫГ ТЭЖЭЭХГҮИ даац хэтэрвэл малын өвчин салахгүи ЧОНО МОНГОЛ ХҮН 2-с өөр ИДЭХ ЗОРИГТОН ЭНЭ ДЭЛХИЙД БАИХГҮИ БОЛНО илүүдсэн малчид эрт үед ИЖИЛ БА ХАР ТЭНГИС АДРИАТЫН ТЭНГИС зүүн тийш ЛЯОДУНГИЙН БУЛАН ХҮРТЭЛ нүүдэг баив ОДОО УЛААНБААТАР ЛУУ НҮҮХГҮИЧ ГЭЭД ЯАЛАА социализмын үед 25 сая толгоид барьж одоогийнхоос 1000 дахин их мах экспортлодог баисийм шүү. УУЛ УУХАИ ЯАЧААВ аилын хашаанаас нэг хүрз шороо авах төдий сорвижуулж баигаа сэргэчихнэ гаигүи. БӨӨР ТОМ ЖОРЛОНГИЙН НҮХ ХАШААНД ЧИНЬ БАИЖ БОЛДОГШ ДЭЭ. хагас зэрлэг МАЛ АЖ АХУИ манаи улсын хэрэгцээг хангахаа өнгөрсөн ТОО ТОЛГОИ НЬ ЗОХИСТ ТӨВШИНД БАИЖ эрчимжсэн мал аж ахуи хослон хөгжих цаг болсоон ӨВӨРЛӨГЧ НАРААС ЯДАЖ СУРАЛЦАХ ЮМСАН

Avatar

Зочин 2018-04-27 202.131.242.254

Бэлчээрийн доройтолд малаас илүү нөлөөлж байгаа зүйл нь хуурайшилт, ган гачиг, уул уурхай. Маш олон гол горхи, нуур тойром ширэгсэн нь малын тооноос хамаараагүй. Хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа болон уул уурхай, замбараагүй алтны уурхайнуудаас болж байгаа. Хэнтий, Сэлэнгийн ой тайгаар ой модыг хядаж, гол усны голдьролыг ухаж маш олон алтны уурхай ажиллаж байна. Мөн 5, 6-р саруудад үүл буудаж, хуурайшилтыг багасгах ажил хийхгүй байна.

Avatar

Зочин 2018-04-27 43.228.131.45

Монгол хүмүүс малаа өсгөх нь л хамгийн чухал зүйл шүү??? ямаа нь өснө үү бусад мал нь өснө үү хамаа байхгүй?? ямарч мал ихээрээ өссөн хэнд ч дараа болохгүй?? энэ талаар санаа зовж олон болоод байна гэж бичиж байгаа бол буруу бөгөөд ямар учиртай юм бүү мэд??? ямаа олон байвал Монгол хүний тэр тусмаа малчидын амьдрал эрс сайжирна?? бүх малыг өсгөж байж дэлхийд бачн амьдралтай Монгол улсыг байгуулна??? харин газраа ухаж болохгүй?? үүцээ задлаж болохгүй?? 100 жилийн дараа задлах ёстой???

Avatar

Зочин 2018-04-27 64.71.174.69

Шар хаданд очиж үзүүлэх цаг чинь болчихож……….

Avatar

Зочин 2018-04-27 43.228.131.45

Монгол хүмүүс малаа өсгөх нь л хамгийн чухал зүйл шүү??? ямаа нь өснө үү бусад мал нь өснө үү хамаа байхгүй?? ямарч мал ихээрээ өссөн хэнд ч дараа болохгүй?? энэ талаар санаа зовж олон болоод байна гэж бичиж байгаа бол буруу бөгөөд ямар учиртай юм бүү мэд??? ямаа олон байвал Монгол хүний тэр тусмаа малчидын амьдрал эрс сайжирна?? бүх малыг өсгөж байж дэлхийд бачн амьдралтай Монгол улсыг байгуулна??? харин газраа ухаж болохгүй?? үүцээ задлаж болохгүй?? 100 жилийн дараа задлах ёстой???

Avatar

Зочин 2018-04-27 43.228.131.45

Монгол хүмүүс малаа өсгөх нь л хамгийн чухал зүйл шүү??? ямаа нь өснө үү бусад мал нь өснө үү хамаа байхгүй?? ямарч мал ихээрээ өссөн хэнд ч дараа болохгүй?? энэ талаар санаа зовж олон болоод байна гэж бичиж байгаа бол буруу бөгөөд ямар учиртай юм бүү мэд??? ямаа олон байвал Монгол хүний тэр тусмаа малчидын амьдрал эрс сайжирна?? бүх малыг өсгөж байж дэлхийд бачн амьдралтай Монгол улсыг байгуулна??? харин газраа ухаж болохгүй?? үүцээ задлаж болохгүй?? 100 жилийн дараа задлах ёстой???

Avatar

Зочин 2018-04-27

Маш зөв

Avatar

Зочин 2018-04-27 103.57.93.127

Малчид яасан тэнэг юм өөрөө өөрсдийнхөө амьдрах орчинг сүйтгээд л өнөө маргаашаа л бодож амьдрах болж.өнөө малчин хүний уужим ухаан холч бодол байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл хаачив .бүх юм үнэгүй өайхад улам л шуналтаад л байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж