Тэсэлгээний очлууртай, бензинээр эгчийнхээ цогцсыг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Тэсэлгээний очлууртай, бензинээр эгчийнхээ цогцсыг шатаажээ

Тэсэлгээний очлууртай, бензинээр эгчийнхээ цогцсыг шатаажээ

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2018.04.27/ нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж “Саруул” хотхонд амь насаа алдсан эмэгтэйн хэргийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо Саруул хотхоны 112-р байранд оршин суух 27 настай Э гэгч эмэгтэйн  амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, улмаар маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө гэмт хэргээ баллах зорилгоор уул уурхайны тэсэлгээний очлуур ашиглан бензинээр талийгаачийн цогцсыг галдан шатаасан ийм хэрэг гарсан байгаа. Уг хэргийг талийгаачийн төрсөн дүү Налайх дүүрэгт оршин суух хаягтай 19 настай Б нь найз Э-гийн хамтаар бүлэглэн үйлдсэн нь тогтоогджээ. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэж мэдээллээ. 

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж