“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт зохион байгуулагдлаа

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс хамтран энэ сарын 26-нд “Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтандтус дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн хариуцсан орлогч дарга, Чанарын албаны дарга, Сувилахуйн албаны дарга, Өрхийн менежер, Дархлаажуулалт хариуцсан тархвар судлаач, Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, вакцинатар сувилагч нарын төлөөлөл бүхий нийт 60 хүн оролцсон юм.

Сургалтын хүрээнд “Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл” онолын мэдээлэл хийгдэж, тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг хийлээ. Мөн дархлаажуулалтын үйл ажиллагааг үнэлэх арга барилд сургах дадлагыг хийж, үр дүн тооцох аргад суралцсан төдийгүй ”Насан-Урт”, ”Миний зөвлөх” Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагааг сайжруулах тал дээр шинээр хийсэн ажилтай танилцсан байна.

Энэхүү сургалтыг хийснээр оролцогсод дархлуужуулах үйл ажиллагаандаа тавих хяналт сайжрах ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж