Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

“Оросын хаан”

“Оросын хаан”

Владимир Путин 2018 оны гуравдугаар сарын 18-нд дөрөв дэх удаагаа Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Уламжлал ёсоор В.Путиний ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд Кремлийн ордонд болохоор товлогдсоныг ерөнхий сайд Д.Медведев уламжилсан байна. Тэрээр мэдэгдэлдээ: “Манай улс ерөнхийлөгчөө сонгосон. Тавдугаар сарын 7-ны өдөр болох тангараг өргөх ёслолын дараа үндсэн хуульд заасны дагуу засгийн газар татан буугдах болно” хэмээн дурдав.

Сонгууль явагдахаас өмнө Кремлийн улс төрийн стратегич нарын гаргасан таамгаар В.Путин сонгогчдын 70%-ийн санал авна гэсэн үр дүн гарсан нь биеллээ олж энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 77%-ийн саналаар ялалт байгуулсан юм. Энэ ялалт нь ерөнхийлөгч В.Путиний түүний нэр хүнд тэртээ 18 жилийн өмнө анх удаа Ерөнхийлөгчөөр томилогдсоноос  хойш буураагүйг илэрхийлж байгаа талаар ажиглагчид дүгнэж байна.

В.Путин өөрийгөө хэрхэн сурталчилдаг вэ?

Мэдээж тэр олон удаа Оросын өнцөг булан бүрт биеэр очиж ард иргэд, аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг сонсож явсан. Тэгвэл тэрээр сурталчилгааны ямар өөр арга хэлбрийг ашигладаг бол?

Санал хураалтаас хэд хоногийн өмнө Оросын төв телевиз түүнийг ямар ч сорилт шалгуурыг даван гарч чадах чадамжтай талаараа харуулахыг зорьсон баримтат киног орон даяар нэвтрүүлэв. Шинээр хийгдсэн энэхүү баримтат кинонд тэрээр өсвөр насандаа боксоор хичээллэж байсан ч хамраа хугалсан учраас жудог сонгохоор болсон дурсамжаасаа болон аюулаас хамгаалах албаны залуу офицерт байх итгэл найдвар эх оронч үзлийн талаар хуваалцсан байна.

“Хэрэв сонгуульд саналаа өгөхгүй бол юу болдог вэ?”

Энэ бол сонгуулийн өмнө Оросын YouTube сайтийн автоматаар тоглуулж байсан сонгуулийн сэдэвт шторк юм. Бичлэгт тавь эргэм насны эр санал өгөхөөс залхуурч, гэртээ унтахыг илүүд үзсэнээр амьдралд нь ямар өөрчлөлт гарч байгааг хошиноор харуулжээ. Хэдийгээр энэхүү бичлэгийг засгийн газраас санхүүжүүлсэн гэх баримт байхгүй боловч, агуулгын хувьд Кремлийн үзэл сурталтай нийцэж байна хэмээн ажиглагчид дүгнэсэн юм.

Сонирхуулахад, түүний энэ удаагийн ялалт нь В.Путинийг Ж.Сталингаас хойш хамгийн урт хугацаанд Оросын төр барьсан удирдагч болгож байна.

Г.Сүмбээ

Эх сурвалж: Washington Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж